Шууд Chart

Нийт гэмт хэргийн 40 хувь нь хулгай гэв

2019-01-08 14:14:32

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Бүрэнбаатар ЦЕГ-аас хэрэгжүүлж буй "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “. Өнгөрсөн жил гарсан хулгайн гэмт хэргийг 2016 онтой харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс "Цагаар сар" арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдэд харуул хамгаалалт, хяналтын ажиллагаагаа сайжруулах шаардлагыг тавьж байна” гэв. Түүнчлэн иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж хулгай, залилангийн хэргээс болгоомжлохыг анхаарууллаа. 

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Сар шинийн баяртай холбоотой Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдсон. Эл . Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газарт  үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Тиймээс иргэд олон нийтийг хөдөө орон нутагт зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээ сольж, сайн амарсны дараа жолоо барихыг анхааруулж байна” гэв.

Үүнээс гадна Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулах юм байна. Тиймээс иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримтлан зорчигч, ачаа тээшний нормыг хэтрүүлэхгүй байхыг сануулав.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийт гэмт хэргийн 40 хувь нь хулгай гэв  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй