Шууд Chart

Тесла компани Шанхайд автомашины үйлдвэрээ нээнэ

2019-01-08 14:24:28

Илон Маскийн Тесла Инк компани Хятадын Шанхай хотноо автомашины хаа үйлдвэрийг нээхээр тохиролцсон талаар Ассошэйтэд пресс мэдээллээ. Харин Илон Маск өөрийн Твиттер дэх хуудсандаа энэ оны эцэс гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулахаа мэдэгдсэн байна. Теслагийнхан Шанхай дахь үйлдвэртээ эхний ээлжид "Модел 3" загварын суудлын тэрэг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний дараа одоогоор нэрийг нь тодорхойлоогүй байгаа шинэ загварын машинаа үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Тесла өнгөрсөн оны зун л Хятадад үйлдвэрээ нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ үйлдвэрээ "Гигафактори 3" гэж нэрлэхээ ч мэдэгдсэн. Хэдийгээр АНУ Хятадын хооронд худалдааны дайн үүсч импортын гаалийн татвараа харилцан нэмж байсан ч энэ талын яриа хэлэлцээг Хятадын талтай хийж тохиролцоонд хүрч чаджээ.

Теслагийнхан Хятадын том зах зээлд гарахын тулд Шанхай хотод дундаж үнэтэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудаа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Хятадын талаас энэ үйлдвэр барихад нь зориулж Шанхай хотын зүүн өмнөд нутгийн Линьган тойрогт 84 га газар хуваарилж өгсөн аж. Теслагийнхний хувьд Хятадын зах зээлд Женерал Моторс, Волксваген, Ниссан зэрэг цахилгаан автомашинуудын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тесла компани Шанхайд автомашины үйлдвэрээ нээнэ  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй