Шууд Chart

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг

2019-01-08 15:36:52

 Уруулын гадаад төрхөнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг. Уруул өөхний булчирхайгүй байдаг учраас чийгээр дутагдаж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад үзэмжид нөлөөлж, будаг хэрэглэсэн ч төдийлөн өнгө зүс засдаггүй. 

 Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хэчнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.

Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй.  Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өгөөрэй. 

Иллэг нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг.  Зарим хүн уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах бас нэг үндэс болдог. Тиймээс та ийм зуршилтай бол нэн даруй орхих хэрэгтэйг зөвлөе.

Хангалттай хэмжээний ус уухгүй байснаар таны бие хуурайшиж, цаашлаад уруул хагарах гол үндэс болох нь бий. Арьс хуурайших, өвдөг, тохой арзгар ширүүн болох, ам хатах, уруул хагарах, үс хуурайших, хугарах, хумсны толио цайх, толгой эргэх зэрэг нь А амин дэмийн дутагдлын шинж байж болно.  

Мөн  Уруул омголтоод байвал эмчид заавал үзүүлээрэй. 

УРУУЛ ХАГАРАХАД ЮУ ТУСТАЙ ВЭ 

1. Кокосны тос, оливын тос сайн үр дүнтэй байдаг. Тиймээс урууландаа эдгээр тосыг өдөрт хэд хэдэн удаа түрхэж байх хэрэгтэй. Галууны тос олдвол бүр сайн гэнэ.

2. Уруулын будаг, гел авахдаа спирт, нефтийн орцтойг хэзээ ч бүү сонгоорой. Тэдгээр нь уруулыг бүр илүү хуурайшуулахаас өөр нэмэргүй. Тэгэхээр зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг л хэрэглэ. Уруулын будаг, өнгөлөгч гель зэргийг авахдаа орцыг нь сайтар харах хэрэгтэй шүү.

3. Халуун ногоотой, шорвог, хэт халуун зүйлсээс татгалз. Хэт халуун, халуун ногоотой, их давстай зүйлс идэхээс татгалзаарай. Эдгээр нь уруул хуурайших нэг шалтгаан болдог.

4.  Тиймээс уруулаа гадны нөлөөнөөс хамгаалахын тулд урууландаа гель, тос түрхэх хэрэгтэй.

5. Витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэ.

6. Кальц, магни зэрэг нь уруулын арьсны нөхөн төлжилтөд чухал нөлөөтэй байдаг учир сүү, тараг, бяслаг, буурцаг, самрыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

7. Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух нь уруул хатахаас хамгаалах ба таны биед хэрэгтэй чийгшлийг өгч чадна. 

8.   


Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-10 10:09
Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй