Шууд Chart

Видео тоглоомын ертөнцийн хамгийн том одуудын нэг “Нинжа”

2019-01-09 13:20:14

Видео тоглоомын ертөнц маш эрчтэй хөгжиж, мэргэжлийн тоглогчид олноор гарч ирэх болсон. Залуучуудын хувьд дуртай тоглоомоо тоглож таашаал авахын зэрэгцээ амжиргаагаа залгуулах, цаашлаад хөрөнгөжих нь мөрөөдөл бус бодит байдал болж байна.

Цахим ертөнцөд видео тоглоомынхоо тоглолтын явцын бичлэгийг шууд дамжуулж, үзэгчдийг татан мөнгө олох арга өдгөө ихээр дэлгэрээд байгаа. Видео тоглоомын нэрд гарсан тоглогчдын нэг нь “Нинжа” хочит Тайлер Блевинс юм. 27 настай тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа өнгөрч байгаа 2018 он түүний амьдралын хамгийн гайхалтай жил байсан хэмээжээ.

Тэрээр “Фортнайт” хэмээх тоглоомын бичлэгээ цахим орчноор видео тоглоом сонирхогчдод хүргэх замаар өнгөрсөн онд 10 сая орчим ам.долларын орлого олсон байна. Тайлер Блевинсийн Youtube суваг нь 21 сая орчим, Twitch платформд 12 сая гаран дагагчтай бөгөөд түүний нэр хүнд “Фортнайт” тоглоомын зохион бүтээгч компанид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ихээхэн тус болсон бөгөөд тэд 2018 онд 3 тэрбум ам.долларын орлого олжээ.

Тоглоомынхоо шууд дамжуулалтыг өөрийнхөө Youtube болон Twitch сувгаараа дамжуулах нь түүний орлогын их үүсвэр болдог байна.

 

Нийтэлсэн: А.Баянмөнх

Видео тоглоомын ертөнцийн хамгийн том одуудын нэг “Нинжа”  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй