Шууд Chart

Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

2019-01-10 12:29:26

Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өчигдөр тохиож их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн УДБЭТ-т баярын хурлаа хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа шилдэг бүтээл туувиж, Монголын утга зохиолын хөгжилд, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан утга зохиол судлаач А.Мөнх-Оргил, зохиолч Т.Султан, М.Сүхбаатар, А.Лхагва, орчуулагч Ж.Оюунцэцэг нарт Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гардууллаа.

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт ойг хоёр он дамнуулан улс орон даяар утга соёлын олон арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд тэгш ой тохиож буй их зохиолчдын ойг тэмдэглэх, “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, зохиолчдын гэрэл зураг болон хөрөг зургийн үзэсгэлэн, зохиолчдын байгуулагын түүхэн товчоон “Оюун билгийн уурхай” баримтат кино бүтээхэд тус яамны Соёл, урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэн үзэгч олондоо өргөн барив.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй