Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп, ардчилсан намын удирдлагуудын уулзалт үр дүнгүй өндөрлөлөө

2019-01-10 17:01:43

АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп   Конгрессын дээд  танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер,  Доод танхимын дарга   Нэнси Пелоси нарыг Цагаан ордонд хүлээн  авч уулзлаа. Гэвч  Ерөнхийлөгч Трамп уулзалтыг дуусгалгүйгээр  орхин гарсан  байна.  Тэрээр энэ тухайгаа  олон нийтийн сүлжээ Твиттер хуудсандаа бичсэн байна.

Ерөнхийлөгч  Трамп  Чак Нэнси нартай  хийж байсан уулзалтаа  орхин гарснаа  цаг дэмий үрсэн  уулзалт байсныг  тэмдэглэсэн байлаа.  Ерөнхийлөгч  Трамп  энэ уулзалтан дээр   Холбооны  засгийн газрын  үйл ажиллагааг бүрэн  сэргээхийг  дэмжсэний дараах  30 хоногт   Ардчилсан намынхан   Мексикийн хил дээр хамгаалалтын хана барихад шаардагдах санхүүжилтийг  батлах эсэхийг  асуухад  Төлөөлөгчдийн  танхимын  тэргүүн  үгүй гэсэн хариулт өгсөн учир уулзалтыг хаяж гарч явснаа тайлбарласан байна.  

Цагаан ордон дахь энэ уулзалтад АНУ-ын  дэд  Ерөнхийлөгч Майкл  Пенс мөн оролцсон  байна.  Тэрээр  Конгресс дахь Ардчилсан намын удирдлагуудтай хийсэн уулзалт  45 минут орчим үргэлжилснийг  баталсан байна.  Мөн Ардчилсан намынхан  яриа хэлэлцээ хийхийг ч хүсэхгүй  байгааг  анхааруулаад  Америкийн иргэдэд хандаж   Конгресст  сонгосон  Ардчилсан намын  гишүүддээ нөлөөлж хэлэлцээний  ширээнд нь эргэн  суулгахыг уриалсан байна.  Мөн энэ  уулзалтанд  Конгресс дахь Бүгд найрамдах намын бүлгийн  дарга нар, дотоодын аюулгүй байдлын сайд Кирстьен  Нильсен  оролцсон  байна.  Тэрээр хамгаалалтын  ийм хана  босгосноор   хууль бус  цагаачлал  90-95 хувиар буурна гэдэг  бол бодит  байдал гэдгийг  мэдэгдсэн  байна. 

Харин уулзалтад  оролцсон   Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Шумер  Ерөнхийлөгч Трамп  өөрийн  хүссэнээ  авч чадаагүй учир  уулзалтыг  шууд орхин гарсан гэдгийг мэдэгдсэн  байна.  Ийнхүү төсвийн хямралыг  зогсоож,   Холбооны  засгийн газрын  үйл ажиллагааны түр  зогсолтыг эцэслэхэд чиглэгдсэн уулзалт хэлэлцээ  үр  дүнгүй  болоод байна.  Тиймээс Төрийн департамент  буюу гадаад хэргийн яам,  Сангийн  болон худалдааны яамнаас гадна  дотоодын аюулгүй байдлын яам зэрэг  Холбооны засгийн газрын 9  яамны  үйл  ажиллагаа зогссон хэвээрээ үлдээд байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп, ардчилсан намын удирдлагуудын уулзалт үр дүнгүй өндөрлөлөө  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй