Шууд Chart

Хятадын дарга Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ

2019-01-10 17:08:27

Умард  Солонгосын  удирдагч Ким Жон Уны  БНХАУ-д  хийсэн  айлчлал  өчигдөр өндөрлөсөн.  Энэ  айлчлалын  хүрээнд  болсон  2  улсын удирдагчийн уулзалт хэлэлцээгээр  хэлэлцсэн асуудлуудын  талаар хэвлэлүүд өнөөдөр  мэдээлж  байна.  Хятадын Синьхуа  агентлаг  Хятадын дарга  Ши Жиньпин  Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах үеэрээ Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй бүс болгох  үйл явцад  Бээжин идэвхтэй дэмжлэг үзүүлэх болно хэмээн илэрхийлсэн  байна.

Хоёр улс  нэгдсэн нэг чиглэлээр, хүчин  чармайлтаа  нэгтгэж хамтран  ажиллахыг  хүсч байгаагаа Ши Жиньпин илэрхийлсэн байна. мөн  бүс нутагт  урт  хугацаанд энх  тайвныг дэмжихийн тулд   идэвхтэй үүрэг  гүйцэтгэх болно гэдгээ  ч амласан байна. 2 улсын  төдийгүй   намуудын  хоорондын харилцаа  идэвхжүүлж, хамтрахад ч бэлэн байгаагаа  мөн илэрхийлжээ. Харин умард  Солонгосын удирдагч  энэ уулзалтынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх  2 дахь дээд хэмжээний уулзалтаас  тодорхой үр дүн гаргахын  тулд  хүчин чармайлт гаргаж байгаагаа мэдэгдсэн  байна.

Мөн Пхенья  яриа хэлэлцээний замаар  Солонгосын хойгийг  цөмийн зэвсгээс нь ангижруулах  бодлого баримталж байгаагаа дахин баталсан  байна.  Умард Солонгосын удирдагч  Ким Жон Уны  Хятад  дахь айлчлал энэ  сарын  7 ноос  9 ны  өдрүүдэд  үргэлжилсэн юм.  Энэ айлчлалын бүрэлдэхүүнд  түүний зөвлөх,  Хөдөлмөрийн намын нэгдсэн фронт  хэлтсийн дарга  Ким Ён Чхоль, гадаад хэргийн сайд  Ли Ён хо нар  багтсан байсныг  Умардын Нодонг Синмун  мэдээлсэн  байна. 

Мөн  Умардын  удирдагчийг  гэргий Ли Соль Чжу  дагалдан  яваа  юм байна.  Умард Солонгосын удирдагч  хувийн галт тэргээрээ  Хятадад хүрэлцэн очсоныг  ч энд тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын дарга Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй