Шууд Chart

БНСУ-д Монгол Улсын иргэн гадны нөлөөтэй амиа алджээ

2019-01-10 17:36:15

Монгол Улсын иргэн БНСУ-д гадны нөлөөтэй амиа алдсан талаар тус улсын цахим сайт мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Күми хот Вонпён дүүргийн түрээсийн өрөөнд гадаадын иргэн А (Монгол Улсын иргэншилтэй, 33 настай) бусдад хутгалуулж амиа алдсан байдалтай олдсон бөгөөд холбогдох байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхэлсэн байна.

Энэ талаар анх дээрх түрээсийн байрны хариуцагч “Манай байрны гурван давхрын өрөөнд гадаад хүн ухаангүй, цус алдсан байдалтай байна” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Тус улсын цагдаагийн алба хаагчид эл хэрэг гарсан өрөөнөөс гэмт хэрэг үйлдсэн байж мэдэх нотлох баримт хурааж авснаас гадна хохирогчтой нэг улсын иргэншилтэй  45 настай Б-г сэжиглэн хайж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНСУ-д Монгол Улсын иргэн гадны нөлөөтэй амиа алджээ  
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-01-10 19:12
mongolchuud solongost negniigee harhaar evertei tuulai uzetsen yum shig bdgiin bnlee tgd bolj butehgui humuustei niilj arhi uugaad heruul zodoon bolood negiigee alsan bz
Зочин [127.0.0.xxx] 2019-01-11 07:38
Архинаас болсон доо

Бидэнтэй нэгдээрэй