Шууд Chart

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

2019-01-10 22:48:42

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулчид суулт хийх бэлтгэлээ ханган, гэрүүдээ барьж дуусчээ. Жагсаал зохион байгуулагчид хотын захиргаанаас авсан зөвшөөрлийн дагуу эдгээр гэрийг барьсан гэдгээ мэдэгдсэн байна. Энэ мөчид Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөртөө багтаан хэлэлцэх юм.


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй