Шууд Chart

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

2019-01-11 05:25:02

2019 оны 1 дүгээр сарын 11-ний 02:00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн санал,  хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Үүний дараагаар прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлгээс 6 цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргаснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан түр завсарлав.

 


УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй