Шууд Chart

Мансууруулах бодис хэрэглэсэн 20-22 насны гурван залууг саатуулав

2019-01-11 10:27:14

Он гарснаас хойш хар тамхитай холбоотой хэрэг тасралтгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт .

Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад  байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 8-нд 20:30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ийн тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд дээрх этгээдүүд мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоосон.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай Н, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай Б, Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай 22 настай Х нар байжээ. Хэргийн газраас тэдний хэрэглэж байсан эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэж, шинжээч томилон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд дуулгахад, Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй бөгөөд насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуус аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мансууруулах бодис хэрэглэсэн 20-22 насны гурван залууг саатуулав  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй