Шууд Chart

Танхимын дадлага сургуулиар үргэлжилж байна

2019-01-11 10:34:59

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” гурав дахь өдрөө удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангах танхимын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 92 удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Мөн өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудтай 2019 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Танхимын дадлага сургуулиар үргэлжилж байна  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй