Шууд Chart

Ц.Цэрэнболдын тоглосон кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийнэ

2019-01-11 11:32:23

УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор минь” кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийх гэж байна.

Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг бүтээлийг Иван Франкогийн Захар Беркүт түүхэн зохиолоос сэдэвлэжээ. 1241 он. Монголын хаан Бурунда баруунш дайлаар мордож замдаа таарсан бүхнийг устгана. Карпатын уулнаа Бурундагийн цэргүүд буудаллах бөгөөд шөнө нь Беркутын ах дүүс цэргүүдийн асарт нууцаар нэвтрэн барьцаанд орсон хүмүүсээ чөлөөлж, тэдний гарт амиа алдсан хүмүүсийнхээ өшөөг авна.

Украйнын найруулагч Актем Сеийтаблаев, АНУ-ын найруулагч Жон Виннын хамтран найруулсан "Дүүлэн нис Шонхор минь" киноны зохиолыг Рич Ронат, Ярослав Войцешек нар бичиж Украин, АНУ, Монголын жүжигчид тоглосон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цэрэнболдын тоглосон кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийнэ   
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй