Шууд Chart

Энэ онд кино театрт “айлчлах” супер баатрууд

2019-01-11 11:59:00

Marvel, DC comics-н мөнхийн өрсөлдөөн эрч авч байна. Өшөө авагчдын баг Avengers хамгийн хүчирхэг эсрэг талын дүр болох Таностай хийх тулаанаа эхлүүлсэн бол Шударга ёсны баг Justice league эхний хоёр тулааныхаа ард амжилттай гарч багтаа шинэ гишүүд элсүүлж эхэлсэн. Тэгвэл .

“Captain Marvel” (2019.03.08)

“Марвел” студи энэ оны супер баатруудын “тэсрэлт”-ээ “Ахмад Марвел”-аар эхлүүлнэ. Эл бүтээл тус Марвелын гол дүрийн эмэгтэй баатартай анхны бүрэн хэмжээний кино юм. Түүнчлэн эл киног бүтээгч Кэвин Файги эл дүрийг Марвелын баатруудаас хамгийн хүчирхэг эмэгтэйг гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.

“Shazam!” (2019.04.05)

“Warner Bros-DC comics”-оос энэ онд гаргах анхны дэлгэцийн бүтээл бол “Shazam!”. Эл кинонд дунд сургуулийн сурагч хүү ид шидийн тусламжтай супер хүчтэй болдог. Анх удаа бүрэн хэмжээний кино нь гарах гэж буй энэ супер баатрыг дээр дурдсан Ахмад Марвел болон Супермэний нэгдэл гэж болох юм. “Warner Bros” кино компанийнхан эл киногоо өдгөө ашиг орлогоороо тэргүүлж буй “Aquaman” “ах”-ынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлнэ хэмээн өндөр найдлага тавьж байгаа.

“Avengers: End game” (2019.05.03)

Өшөө авагчдын дийлдэшгүй баг бүх л эсрэг баатруудаа ялсан ч өмнөх ангид Таност бут ниргүүлсэн. Энэ ангид Өшөө авагчдын багийн анхны гишүүд хүн төрөлхтөн хийгээд гараг ертөнцийн хувь заяаг нааштайгаар эргүүлж чадах болов уу. Мөн ямар баатар киноны үйл явдлыг дундаас нь орхих вэ гэдэг асуулт “Марвел”-ийн шүтэн бишрэгчдийн сонирхлыг татаж байна. Мөн Өшөө авагчдын багийн шинэ гишүүн Ахмад Марвелд фэнүүд нь өндөр найдлага тавьж байгаа.

“X-men: Dark Phoenix” (2019.06.14)

“X-men: Apocalypse” киноны үргэлжлэл Dark Phoenix ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ. Эл ангид цөөнгүй дүр нэмэгдэх бөгөөд тэр дунд төгс чадвартай мутант гарах аж. Харин эл ангид өрнөх үйл явдлыг кино багийнхан нууцалж байгаа юм.

Дашрамд дуулгахад, “X-men: Dark Phoenix” кино анх товлосон нээлтийн хугацаагаа хойшлуулснаар үзэгчдэд илүү их хүлээлт үүсгэсэн.

“Spider-man: Far from home” (2019.07.05)

Өшөө авагчдын багийн хамгийн залуу супер баатар Петер Паркер “Avengers: Infinity war” киноны төгсгөлд сарниж алга болсон. Хайртай баатрынхаа араас харамсан гашуудаж буй хүн аалзын фэнүүдэд нэгэн баяртай мэдээ дуулгахад “Spider-man: Homecoming” киноны үргэлжлэл ирэх долоодугаар сард үзэгчдэд хүрнэ.

“New mutants” (2019.08.09)

“20th Century Fox” кино компанийн шинэ “Х хүмүүс”-ийн тухай өгүүлэх кино төсөл хүлээлт үүсгээд байна. Өсвөр насныханд зориулсан “New mutants” кинондд “Game of thrones” (Хаан ширээний тоглоом) цувралын Аряа Старкын дүрээрээ алдаршиж буй Мэйзи Уильямс болон Аня Тэйлор-Жой, Чарли Хитон зэрэг залуу од дүр бүтээх аж.

“Joker” (2019.10.14)

Хэдий эсрэг талын дүр ч гэлээ зарим супер баатраас илүү үзэгчдийн хайрыг татдаг дүр бол Жокер. Тэр “Joker” дэлгэцийн бүтээлд эсрэг бус гол дүрээр фэнүүдтэйгээ уулзахаар болсон. Холливүүдийн жүжигчин Жаред Лето 2016 онд нээлтээ хийсэн "Suicide Squad" бүтээлд Жокерын дүрийг бүтээсэн ч үзэгчдийн хүлээлтэд хүрээгүй. Мөн энэ кинонд гардаг Жокерын хэсэг хэтэрхий богино байсан гэсэн шүүмжлэл кино багийнханд ирсэн.

Тэгвэл шинэ Жокер жүжигчин Хоакин Феникс Жокерын дүрээр Оскарын шагнал хүртсэн агуу Хит Лежерийн “зиндаа”-нд очиж чадах болов уу.

Сонирхуулахад, ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Жокер” кинонд Холливудын “мангас” Роберт де Ниро болон Франсис Конрой, Зази Биц нар дүр бүтээнэ.

“Birds of Frey” (2020.02.??)

 

Хэдий энэ кино ирэх оны хоёрдугаар сард үзэгчдэд хүрэх ёстой ч хүлээлт энэ жилийн туршид үргэлжлэх нь тодорхой. 2016 онд нээлтээ хийсэн "Suicide Squad" бүтээлийн шинэ “нээлт” нь Жокерын найз охин Харли Квинн байв. Супер баатартай киноны үнэнч үзэгчид эл бүтээлээс галзуу Жокерыг харахыг хүссэн ч эсрэгээрээ Марго Роббигийн бүтээсэн Харлигийн “байлдан дагуулалт” эхэлсэн.

Ийн шинэ хүлээлт үүсч “Warner Bros-DC comics” эмэгтэй баатруудаас бүрдсэн бүрэн хэмжээний кино хийж эхэлсэн юм. Мөн “Birds of Frey” кино баг эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд Кэти ян найруулж, гол дүр бүтээж буй Холливудын жүжигчин Марго Робби продюсерын үүргийг давхар хашиж байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энэ онд кино театрт “айлчлах” супер баатрууд  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Jagaa [127.0.0.xxx] 2019-01-11 15:39
Spider-man dr infinity wariig end gametei anduuraad baina. Infinity war deer spider-man ustsan.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-11 15:47
Dahiad amilnaa.2 3 r angi n garna.
Jagaa [127.0.0.xxx] 2019-01-13 13:56
Infinity war bolgood zaschij. End game gj bichsen bsin.

Бидэнтэй нэгдээрэй