Шууд Chart

Тэмцээнд 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно

2019-01-11 11:57:54

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд  “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 14-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болох юм.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Тэмцээнд 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй