Шууд Chart

Африкийн гахайн мялзан өвчнөөс сэргийлье

2019-01-11 12:05:50

Гахайн аж ахуй эрхлэгчдэд өгөх зөвлөмж: Хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайн дунд халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Уг өвчнөөр тэжээвэр гахай төдийгүй зэрлэг гахай өвчилж 90-100 хувь үхлээр төгсдөг тул манай улсад өвчлөл бүртгэгдвэл ховорт тооцогдох болсон зэрлэг гахай хорогдож устах аюулд хүргэх эрсдэлтэй.

Дэлхийд БНХАУ, ОХУ, Польш, Молдав, Изриаль, Латив, Украйн, Герман, Румын, Белги зэрэг улсын гахайн аж ахуйн дунд өвчлөл бүртгэгдсэн. Одоогоор өвөрмөц эмчилгээ байхгүй, өвчлөл бүртгэгдсэн аж ахуйн гахайг бүрэн устгаж эрүүлжүүлнэ.


Африкийн гахайн мялзан өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 19:52
хүнд халдварладаг юм уу
үгүй [127.0.0.xxx] 2019-01-15 08:39
үгүй

Бидэнтэй нэгдээрэй