Шууд Chart

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг хүртэл хойшиллоо

2019-01-11 12:40:51

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.11) өнөөдрийн хуралдаан  үүрээр түр завсарлаж, 10 цаг 00 минутад үргэлжлүүлэн хуралдах байсан ч гишүүдийн ирц 46,7 хувьтай байлаа. Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх байв. 

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх цагаасаа  бүтэн цаг 35 минутаар хойшилж байгаа учир гишүүдийг чуулгандаа хүрэлцэн ирэхийг анхааруулж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардав. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ, өчигдөр орой МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл ойлголцох уулзалт хийж байх үеэр чуулганы танхимд хүлээж байгаа гишүүд нь УИХ-ын дарга нь хурлаа бойкотлож, ирэхгүй байна гэсэн мессэжийг ард түмэнд өгсөн байх юм. Огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл ярихаар бүгдээрээ хүрэлцэн ирж, хуралдааны ирц 100 хувьтай байдаг хэрнээ ЖДҮХС-тай холбоотой асуудал хэлэлцэх гэхээр ирц нь бүрдэхгүй байгааг юу гэж ойлгох юм.  Олон түмэн биднийг харж байгаа шүү гэдгийг онцолж байлаа.

Иймд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн есөн удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүдийг 1 цаг 30 минут хүлээсний эцэст хуралдааныг завсарлуулж байсныг онцлоод гишүүдийн саналаар үдээс хойш 15 цаг хүртэл  хуралдааныг түр хойшлуулахаар болов. Энэ хугацаанд Улсын Их Хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дарга бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг онцлон анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг хүртэл хойшиллоо  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-11 14:06
ЖДҮ үл ялих зүйл гэж үзээд байгаа их хурлын гишүүд болон зарим хүмүүсийг ойлгохгүй байна.

Бидэнтэй нэгдээрэй