Шууд Chart

Баян-Өлгийн өвөлжилт хүндэрсэн нутагт 900 мянга гаруй толгой мал байна

2019-01-11 12:45:20

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан судалгаагаар тус аймгийн 53 багийн нутагт дэвсгэрт 1-80 см цастай, өвөлжилт хүндэрчээ. Дээрх нутгуудад 3900 өрхийн 9 28 715 толгой мал өвөлжиж байгаа аж.

Одоогийн байдлаар тус аймгаас Увс аймгийн Өмнөговь, Бөхмөрөн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мөнххайрхан сумдын нутагт 17 өрхийн 28 082 толгой, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 124 өрхийн 60 151, өөрийн сумын нутагт 284 өрхийн 122 812, тусгай хэрэгцээний отрын бүсэд 14 өрхийн 17 650, хилийн зурваст 249 өрхийн 71 912, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 316 өрхийн 56 313 толгой, нийтдээ 1104 өрхийн 356 920 толгой мал тус тус өвөлжиж байна.   

Түүнчлэн аймгийн хэмжээнд 2485 толгой мал зүй бусаар хорогджээ. Үүнээс Баяннуур сумд 700, Толбо сумд 629, Булган сумд 216, Өлгий сумд 201, Цэнгэл сумд 197 толгой мал хорогдсон тухай мэдээ ирүүлжээ.

Өвөлжилт хүндэрсэн малчдын зүгээс өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох, малаар солих зэрэг саналуудыг харьяа сумын болон аймгийн удирдлагуудад хүргүүлж байгаа ажээ.

Сурвалжлагч : Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баян-Өлгийн өвөлжилт хүндэрсэн нутагт 900 мянга гаруй толгой мал байна  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй