Шууд Chart

"PDAC-2019" чуулга уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно

2019-01-11 13:10:12

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг 87 дахь удаагийн PDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалт 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана. Олон улсад хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 135 орны 25,000 гаруй төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

Монгол Улсын уул уурхайн салбар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын орчин, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрийг сурталчилж, мэдээлэл өгөх өргөн боломж олгодог тус арга хэмжээнд манай улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэ жилийн тухайд Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны тодорхой хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэн арилжих шийдвэр УИХ-аас гарсан, дэд бүтэц болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж эхлэхээр ажиллаж буй үед Монголын төлөөлөгчид оролцох нь онцлог юм.

Эдгээр өдрүүдэд Торонто хотноо Монгол Улсын уул уурхайн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах, мэдээлэл өгөх зорилго бүхий форум зохион байгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам


"PDAC-2019" чуулга уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно   
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй