Шууд Chart

500 ширхэг утлагын хошуувч маск, эмч, эмнэлгийн ажилтнуудад 400 ширхэг амин дэм олголоо

2019-01-11 13:28:09

Амьсгалын замын цочмог халдвар буюу Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар амралтын өдрөөр болон уртасгасан цагаар ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Налайх Эрүүл мэндийн төв батлагдсан
Хүүхдийн эмнэлэг 50 ортой үйлчилгээ үзүүлдэг боловч хүүхдийн эмнэлэгт 74, дотрын 2 тасгийг хэсэгчлэн хааж, нэмэлтээр ор гарган 30 гаруй хүүхэд эмчлэгдэж байна. 

Хүүхдийн эмнэлэгт 74, дотрын 2 тасгийг хэсэгчлэн хааж, нэмэлтээр ор гарган 30 гаруй хүүхэд эмчлэгдэж байна

Иймээс дүүргийн удирдлагуудын зүгээс Эрүүл мэндийн нэгдэлд 2 үе шаттай дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. 
Энэ ханиад нь томуугийн А хүрээний H1N1, N3N2 вирусийн гаралтай, тархалт өндөр, өвчлөлийн явц хурдан хүндрэх төлөвтэй байгаа учраас дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, утлагын аппаратны хошуувч (маск) 500 ширхэгийг олгосон бол, энэ цаг үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа .

Эмч, эмнэлгийн ажилчдад зориулж, 400 ширхэг амин дэмийг олгож байна

Өнөөдөр болсон эмч, эмнэлгийн ажилтнуудын шуурхай хуралд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцож, ханиад томуугийн дэгдэлт өндөр, ачаалал ихтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам өгч, ө.

Эрүүл мэндийн нэгдэлд нэмэлтээр ор гаргаж боломжийн хэрээр хэвтэн эмчлүүлж байгаа ч хөнжил, гудас цагаан хэрэглэл дутагдалтай байгаа учраас дүүргийн удирдлагуудын зүгээс албан байгууллагуудад аян зарлан дэмжлэг үзүүлэхээр болсон гэдгийг Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцуулсан юм.

Амьсгалын замын цочмог халдвар буюу Томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

-Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
- Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.
- Гараа тогтмол савандаж сайн угаах.
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд агаарын бохирдол бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх. 
- Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
- Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй.

Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвартархахаас сэргийлэх ач холбогдолтой.


500 ширхэг утлагын хошуувч маск, эмч, эмнэлгийн ажилтнуудад 400 ширхэг амин дэм олголоо  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй