Шууд Chart

Япон улс Британийг "Брексит"-ийн гэрээгүйгээр ЕХ-ноос гарахыг дэмжихгүй гэв

2019-01-11 13:42:53

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх зургаадугаар сард Японд болох "Их 20"-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Нидерланд, Британид айлчиллаа.

Тэрбээр лхагва гарагт Нидерландаас Британид очиж, Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзаж, "Брексит"-ийн үйл явц Британи дахь Японы компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаар ярилцсан байна. Шинзо Абэ гэрээгүйгээр энэ үйл явцыг үргэлжлүүлэхгүй байхыг хүсч, “Брексит"-ийн үйл явц эмх замбараагүй байдалд хүргэхийг дэлхий нийт хүсэхгүй” гэж хэлсэн байна. Гэхдээ тэрбээр Британийн Ерөнхий сайдын Европын холбоотой тохиролцоод байгаа гэрээг дэмжинэ гэдгээ мөн мэдэгджээ.

Британийн парламентийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа "Брексит"-ийн гэрээг батлуулж гишүүдээр дэмжүүлж чадахгүй бол Британи гэрээгүйгээр Европын холбоог орхих нөхцөл бүрдээд байгаа юм. Ингэсэн тохиолдолд Британи дахь Японы зарим тэргүүлэгч компаниудад гамшиг болно гэсэн болгоомжлол байна.

Тухайн үед Британийн Ерөнхий сайд асан Тэтчерийн Засгийн газар Японы компаниудад Британиас Европ даяар худалдаа хийх бизнесийн таатай нөхцөлийг амласан байдаг.

Харин Британийн одоогийн Ерөнхий сайд Тереза Мэй пүрэв гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзалт яриа хийснийхээ дараа Европын холбоог гэрээгүйгээр орхин гарч Япон зэрэг түнш улсууддаа нөлөөлөх эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх ганц зам нь хууль тогтоогчид гэрээг нь батлах явдал гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хоёр улсын сайд нар уулзах үеэр тэрбээр Японы бизнесийнхэнд тогтвортой үйл ажиллагаа явуулах хууль зүйн баталгаа бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргаж буйд нь Шинзо Абэ талархал илэрхийлжээ. Мөн тэрбээр

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улс Британийг "Брексит"-ийн гэрээгүйгээр ЕХ-ноос гарахыг дэмжихгүй гэв   
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй