Шууд Chart

“Монголын мистер 2019” УАШТ энэ сарын 12-нд болно

2019-01-11 13:31:36

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор "МОНГОЛЫН МИСТЕР 2019" улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Корпорэйт Конвеншн төвд (Corporate Convention centre) зохион байгуулна.

нь монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид Олон Улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнесийн холбооны ЕНБД С.Одбаатар, МУГТ Г.Угалзцэцэг нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг хоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан.

Тус санамж бичгийн хүрээнд .

Мөн дээрх санамж бичгийн хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажилласнаар өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-аар нэмэгдсэн.

Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар “МОНГОЛЫН МИСТЕР” УАШТ нь 1990 оноос эхлэн зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ жилийн 28 дахь удаагийн тэмцээн 23 ангилалтай болж, оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна.

Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар Баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


“Монголын мистер 2019” УАШТ энэ сарын 12-нд болно  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй