Шууд Chart

Махны үнэ өсч, иргэдийн худалдан авалт буурчээ

2019-01-11 13:39:20

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мах худалдааны хоёр цэг ажиллаж байна. Махны үнэ өнгөрсөн жилээс харьцангуй өссөн тул иргэдийн худалдан авалт буурч, худалдаачдын орлого эрс багасчээ. 

Малчид махаа өндөр үнээр худалдаж байгаа нь тэдэнд ашигтай боловч иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлж байна. Лангууны түрээс сарын 180 мянган төгрөг. Түрээсээ төлнө, дээрээс нь амьдралаа залгуулна. Тиймээс анх малчны гар дээрээс авч буй үнэ дээрээ килограмм тутамд 500-1000 төгрөг нэмж зардаг. Ингэж байж бид ашиг гаргадаг. Хэдийгээр өвлийн цагт борлуулалт буурдаг ч ингэж нэг гаргасан мах хэдэн өдрөөр лангуун дээр байх тохиолдол ховор байсан гэдгийг худалдаачид хэлж байна.

01 дүгээр сарын 10-ны байдлаар адууны мах 7000-8000 төгрөг, үхрийн мах 8000-10000 төгрөг, хонины мах 7000-8000 төгрөг, ямааны мах 6000-7000 төгрөгийн ханштай байна. 

Сурвалжлагч: Т.Одончимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Махны үнэ өсч, иргэдийн худалдан авалт буурчээ  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй