Шууд Chart

Жимс жимсгэний үйлдвэр байгуулахаар боллоо

2019-01-11 13:57:19

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана, бусад жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ” гэж тусгагдсан байдаг.

Энэ зорилтын хүрээнд Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь “Ногоон Ази Сүлжээ” төрийн бус байгууллагатай хамтран, жилд 600 тонн чацарганы жимс боловсруулах үйлдвэрийг БНСУ-ын Олон Улсын Байгууллага / КOICA /-ын буцалтгүй тусламжаар байгуулах “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.


Жимс жимсгэний үйлдвэр байгуулахаар боллоо  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй