Шууд Chart

Ангела Меркель: Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна

2019-01-11 16:13:33

Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байгаагаа Германы Канцлер Ангела Меркель илэрхийллээ. Тэрбээр пүрэв гарагт Грект айлчлахаар очоод байна.

Ангела Меркель Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзсаныхаа дараа “Грек улс өнгөрсөн онд хэрэгжүүлсэн олон тэрбум еврогийн хөтөлбөрөөсөө эдийн засгаа сэргээн, хөрөнгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна. Энэ улс хөл дээрээ зогсож, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгож чадна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

2010 онд болсон санхүүгийн хямралын улмаас Грек улс хөрөнгийн зах зээлээс хасагдсан байдаг. Харин энэ онд бондын арилжаанаас 5-7 тэрбум еврогийн хөрөнгө босгож, зээлдэгчийн хувиар эргэн ирнэ гэж төлөвлөж байна.

Харин Германы Канцлерийг пүрэв гарагт Афин хотод очиход хотын иргэд эсэргүүцэл илэрхийлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ангела Меркель: Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна   
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй