Шууд Chart

Шүд угаахад гаргадаг нийтлэг алдаа

2019-01-11 16:42:35

Амны хөндийн ариун цэвэр бидний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг. Хүмүүс шүдээ угаахдаа ямар түгээмэл алдаанууд гаргадаг, шүдийг хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг хүргэж байна.


Хэт хүчтэй дарж угаадаг

Үнэндээ хэт дарж угаах нь буйл болон шүдний пааланд асар их аюулыг авчирдаг байна.

Буруу арга барилаар угаадаг

Олон улсад цэцэрлэгийн наснаас нь эхлэн шүд зөв угаах арга барилыг маш тодорхой, ойлгомжтой зааж, хүүхдүүдэд дадал болгодог байна. Харин манай орны хувьд энэ хичээл хараахан бүх хүүхдийг хамарч чадахгүй байна. Тэгэхээр энэ үүрэг эцэг, эхийн "толгой"-н дээр буух нь дамжиггүй. Та хүүхдийнхээ шүдийг угаалгаж сургахын тулд дараах зөвлөмжийг дагаарай. 

Дээрээс доош - Шүдний сойзоо 45 градусын налуу барьж дээрээс доош чиглэлд шүдээ угаана. Баруунаас зүүн тийш үрж угаах нь шүдний өнгөрийг гүйцэд арилгаж чаддаггүй.

3 минутыг зарцуул - Урьдын адил сойзоо 45 градусын налуу барьж тойрог хэлбэрээр шүдээ угаана. Шүд бүрийг ингэж угаах хэрэгтэй бөгөөд нэг шүдэнд 12-15 секунд зарцуулна гэж үзвэл ойролцоогоор 2-3 минутыг зарцуулах болно. Зүүн дээд, баруун дээд, зүүн доод , баруун доод гэсэн дарааллаар угаахыг зөвлөж байна.

Араагаа угаах - Сойзоо уруултайгаа перпендикуляраар барьж араагаа маш сайн угаах хэрэгтэй.

Хэлээ угаах - Хэл хамгийн мэдрэг бөгөөд амны эвгүй үнэр гаргагч бактери, хүнсний бөөмийг арилгах хэрэгтэй. Тиймээс шүдээ угаахдаа хэлээ ч мөн адил угааж байх нь чухал юм.

Шүдний сойзоо удаан хугацаанд сольдоггүй

. Удаан хугацаанд хэрэглэсэн шүдний сойз нь бидний биед аюултай нян, бактерийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, түгээх талбар болдог байна. Үүнээс гадна сойзны үсний хэлбэр алдагдаж шүдний бохирдлыг цэвэрлэх чадваргүй болдог аж. Шүдний мэргэжлийн эмч нар шүдний сойзыг гурван сар тутам тогтмол сольж байх шаардлагатай гэж зөвлөдөг.

Хангалттай давтамжтай угаадаггүй

Өөрийгөө огтхон ч хуурч болохгүй. Үнэндээ ам зайлагч тогтмол ашиглах, эсвэл хоол идсэнийхээ дараа шүдээ зөв угаагаад дадвал таны амны хөндий байнга аюулгүй байна гэж эмч нар онцолдог. 

Хэтэрхий их усаар амаа зайлдаг

Шүдээ угаасны дараа амаа 2-3 удаа усаар зайлах хандлага маш их байдаг. Ингэснээр шүдний оо-нд агуулагддаг шүдэнд сайнаар нөлөөлөх бодисуудыг бүгдийг нь зайлаад гаргадаг. Тиймээс

Арааг угаадаггүй

Шүдний сойзоо буруу сонгосноос болж, зөв арга барилаар угаадаггүйгээс болж бид араагаа угаалгүй үлдээх нь бий. Тийм учраас Монголчуудын дунд араа нь хорхойтох өвчин их байдаг байна.

Шүдний утас хэрэглэдэггүй

Үүнээс гадна шүдний чулуулаг гэх аюулаас биднийг урьдчилан сэргийлдэг. Шүдний утсыг сонгохдоо анхааралтай хандаж, сайн утас сонгон хэрэглээрэй. 


Шүд угаахад гаргадаг нийтлэг алдаа   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-13 12:26
tiim shuuu

Бидэнтэй нэгдээрэй