Шууд Chart

Хүүхдийн эмч нар мэдлэгээ сэлбэлээ

2019-01-13 10:48:17

ЭХЭМҮТ-өөс өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд “Томуу, томуу төст өвчний эмчилгээ” сэдвээр нэгдсэн эмнэлэг, дүүрэг, өрхийн эмнэлэг, 21 аймгийн 336 сумын хүүхдийн эмч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар ДЭМБ-аас баримталж буй хүүхдийн эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлага,  нэгдсэн эмчилгээний удирдамжид заасан эмчилгээ, үйлчилгээний талаар  ЭХЭМҮТ-ийн туршлагатай зөвлөх эмч багш нар хичээл заасан юм.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж, улсын болон хувийн бүх эмнэлгүүдэд ажиллаж буй хүүхдийн эмч нар нэгдсэн нэг стандартаар хүүхдэд эмчилгээг хийж, үйлчлүүлэгч эмч нарын хоорондын итгэлцэл нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал сайжирах юм. Мөн энэ үеэр өнгөрсөн хугацаанд эмчилгээ үйлчилгээнд алдаа гаргасан жишээ баримтуудыг танилцуулж, сургамж өглөө

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийн эмч нар мэдлэгээ сэлбэлээ  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй