Шууд Chart

Толбыг хэрхэн арилгах вэ

2019-01-13 13:26:57

Санамсаргүйгээр хувцасаа толбо болгох тохиолдол байдаг. Хэрвээ та хувцсандаа толбо үүсгэсэн бол аль болох хурдан арилгахыг хичээх хэрэгтэй. Удах тусам даавууны ширхэгт гүн нэвтэрч арилгахад хэцүү болдог. Толбоны гарал үүслээс хамааруулан арилгах бодисоо сонгоорой. 

  • 35 градус болтол нь бүлээсгэсэн /халуун байж болохгүй/ глицеринээр хэсэгхэн хөвөнг норгоод, толбыг сайн арчиж, дараа нь ердийн байдлаар угаана.
  • Ногоон өвсний толбыг наштырийн спирттэй барааны савангийн өтгөн уусмалаар угаана.
  • Жимс болон улаан дарсны толбыг арилгахдаа түүхий өндөгний шар болон глицеринийг 1:1 хэмжээгээр холиод толбонд шингээж өгнө. 2-3 цаг байлгаад бүлээн усаар сайтар угаана.
  • Баахуу цайны толбыг глицерин, наштырийн спиртийг хольж арилгана. Ингэхдээ 4:1 хэмжээгээр хулино. 
  • Цусны толбыг эхлээд хүйтэн усанд дэвтээж угаана. Дараа нь халуун усанд угаана.
  • Йодны толбыг төмсний цардуулаар арилгана. Толбыг хүйтэн усаар норгоод хуурай крахмалаар толбыг арилтал нь нь арчина. Тэгээд дараа нь ердийн байдлаар угаана.
  • Тосон толбыг тэр дор нь давсаар арчих хэрэгтэй. Тос давсанд шингэнэ. Үлдэгдэл нь угаахад арилна.
  • Жимсний, соусны, шоколадны болон индүүгээр түлсэн хөнгөн толбыг устөрөгчийн хэт ислээр арилгадаг. 3% перекисийг хөвөнд, /марланд/ шингээгээд толбон дээрээ тавиад орхино. Хэдэн цагийн дараа толбо арилна. Толбыг арилангуут эдлэлээ усанд сайтар зайлаарай. Тэгэхгүй бол перекись болсон хэсэг шарлана.
  • Хөө, тортогны толбыг давирхайн шүүс /скипидар/, керосины толбыг бензин арилгаж дөнгөнө.
  • Шээсний толбыг өнгөтэй даавуунаас 1:5 харьцаатай уксусны уусмалаар, цагаан даавуунаас 1:10 харьцаагаар найруулсан нимбэгний хүчлийн уусмалаар арилгана.
  • Дарвирхайны толбыг эхлээд хутгаар хусаад, дараа нь халуун сүүнд дүрж хоёр цаг орчим байлгаад угаана.
  • Тос болон лааны тосны шинэхэн толбыг арилгахдаа толбон доор цаасан салфетка тавиад халуундуу индүүгээр индүүдэхэд тосны ихэнх нь салфетканд шингэнэ.
  • Дараа нь усаар сайтар зайлна. Хумснаас лак арилгадаг шингэнийг хэрэглэж болохгүй. Шингэн өөрөө толбо үлдээнэ. 

Толбыг хэрхэн арилгах вэ   
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй