Шууд Chart

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-01-13 14:10:30

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсан, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсан, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

Мөн уламжлал ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цоцгцолборт болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй