Шууд Chart

Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна

2019-01-15 09:02:28

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

“Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг.  юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ.

“Амар амгалан ,аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө”

 

. Амин хувиа хичээх үзлээр "авах" болон "харамлах" дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу, саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна”

“Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэгэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй, бодит байдлыг таньж мэдэхэд суралцан, бусдад тусалж, аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй”

“Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шударга бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна. Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна. Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндэлдэг бие хүн болж төлөвших боломжтой болно”

“Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй. Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан, аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй. Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй. Тэгэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй”

“Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил. Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой”

“Аз жаргал ч тэр, зовлон ч тэр шалтгаан нөхцөлийн эрхээр үүсдэг. Тиймээс бид аз жаргалыг үүсгэгч шалтгаан нөхцөл хийгээд зовлонг үүсгэгч шалтгаан нөхцөл хоёрыг сайтар таньж мэдвэл ямар шалтгааны эрхээр жаргах хийгээд зовдог болохоо мэдэж чадна. Сонголт бидний гарт байдаг”

 

 

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна  
Үзсэн: 15723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 19:09
Нарованчин гэгээнтэн төрийг төвштгөх талаар эрдэм чадлаа гаргаж ард түмэндээ туслах цаг нэгэнт болсон байна шүү!!! та хэзээ шидээ үзүүлэх вэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 16:29
--ХҮМҮҮНИЙ ИХ ХҮСЭЛ НЬ ХҮРШГҮЙ БУС--ЕРДӨӨ Л СЭТГЭЛИЙН АМАР ТАЙВАНД ОРШДОГ...,
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 19:33
saihan surgaali
Зочин [127.0.0.xxx] 2019-05-12 06:19
tiim shvv surguulid bhaas ni ehleed l hvvhdvvdiin oyun uhaan tsagaan tsaas bhaas ni ehleed l zuw es surtahuun saihan setgeliin vr shimiin talaar zaaj surgaj ehelbel muu muuhai ymiig ylgaj salgaad surchihna shvv dee
SS [127.0.0.xxx] 2019-05-04 08:41
1+1=2
зочин [127.0.0.xxx] 2019-05-03 16:25
Шашин төр хоёр нийлж байгаад Монголын ард түмний сайхан сэтгэлийг үгүй хийсэн! Дээр нь мөн гадаад хөрш орнуудын бодлого Монгол хүмүүсийг төрөөр нь дамжуулж ядуу зүдүү байлгах бодлого баримтлаад байхаар хувь хүний амиа хичээх үзэл суучихаж байгаамал да!!!
монгол [127.0.0.xxx] 2019-05-03 01:10
ямар нэгэн шашин шүтлээ гээд муу муухай ядуу зүдүү болохгүй. бас сайн сайхан баян тансаг болохгүй. зөвхөн хувь хүнээсээ л болж байгаа. есүс шүтдэг ядуу ч улс байна баян ч улс гүэн байна .мөн ижилхэн будда шүтээд япон гэх мэт баян бас ядуу ч улс орон байна. за за хүн хүний л сонголт шүү дээ.
hi. [127.0.0.xxx] 2019-05-03 01:00
altan nariig argamjdag hun ali ch shashind bhgui shuu dee duu nar mini. ahiad helii amidral saihan .ali neg zov surgaaltai shashin shuteh sain bj ch magadgui hun torlohton.ymarch shashin shutehgui setgel zurhee chagnaj uzeegui humuus ih hargis hereguudiig hiisen bdag gej sonsson yum bn .unen bh. za za uhaant duu nar mini garts shiidliig oorsdoo tungaa daa.
hi. [127.0.0.xxx] 2019-05-03 00:52
shashin bol huvi hunii l songolt shuu dee. huleetstei l handah heregtei. boo hrist lal budda ali ni ch gesen saihnii l toloo bgaa shuu dee. gehdee shinjleh uhaanch bh heregtei buh shashin. shashin uls tor angid bh heregtei.daan ylanguya mongold. busad oron bol oor. hiristiin nam hurtel zarim orond bdag gesen ter bol ter ulsiin l hereg. humuus shashin shuteh es shuteh ooriin taalal shuu dee. gehdee zohuih hureen hyzgaartai bh heregtei. muhar susegeer shuteh hereggui. ali ch shashing muulj dord uzej bolohgui. avah geehiin uhaanaar handah heregtai . neg shashing shutdeg geed nud uzuurlegdej bolohgui .hun er ni setgeliin amtan shuu dee.
hi. [127.0.0.xxx] 2019-05-03 00:43
sain bsitsgaana uu. humuusee ene niitleld muuhai yum negch alga bgaa yum bishuu.saihan l sanagdlaa. yah gej muuhai ug muuhai yum bichij bdag yum be. muuhai yum bichsen humuus buddiin shashin medehgui deerees ni oor shashintai l humuus bh daa. tiim baisan ch buh shashin l enerengui baihiig surgadag hej bi oilgodog shuu dee. bid er ni yachihsan uls ve. saihan yumiig uzej chadahaa bur boljee dee. haramsmaar l bn . muuhai medee bolgoor olgoj avaal ulam davs hujir nemeel ogdooj devergeel. muuhaid durtai saihand haltai niigem yumuu daa. gehdee daihan bolj bgaa shuu mongolchuud. muuhai muu humuus odor oreh tusam l bagasch bgaa ni medregdej bgaa shuu.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-01 15:24
Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 22:57
Унэн байдалыг хэлжээ
С.Ганбаатар [127.0.0.xxx] 2019-04-30 18:00
Энэ бандийг хэн "Гэгээнтэн" гээд залчихаваа бас Сартуулууд хуцах юмаа
Зочин [127.0.0.xxx] 2019-02-21 10:57
заян "гэгээн" чинь архи уусаар байгаад нас барчихсан юм байна шдээ. Шал балайн.
30 жил та нар юу хийв [127.0.0.xxx] 2019-02-15 23:36
шашин чинь улан хүнийг энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуунтай болгож засах ёстой байдаг биз дээ. тэгсэн та нар өнгөрсөн 30 яг юу хийсэн юм бэ? та нар ажиллаа хийж чадаагүйгээ одоо нийгмийг гайхаж суух тээ. монголчууд шар шашинг сүүлийн 30 жил шүтлээ үнэхээр сайн сайхан шашин бол монголчууд өөр болчих л байллаа.
Тулгаа [127.0.0.xxx] 2019-02-13 19:46
Би энэ хүнээс санамсаргүй байдлаар бадис хүртэж байлаа
Zochin [127.0.0.xxx] 2019-05-12 18:02
Ene haana bdg lam uu..
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 06:06
шаа шаа банди минь.. 21 зуунд өөр өөртөө болон бусдад хэрэгтэй ажил олж хийгээч. энд тэндээс хүний хэлсэн , номон дээр байсныг эвлүүлж бичээд гэгээнтэн болчихгүй байхаа. Алтан нарыг 1 л сек аргамжаад зогзоочих тэгвэл чамайг шүтэж амьдаряа. бандиа
Зочин [127.0.0.xxx] 2019-02-14 17:51
Энэ хүн чинь бурхан болсон. Чи юу гээд байгаа юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 08:09
Нэр сүрээ бодож яваарай охид хүүхнүүд баллана шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-21 13:25
аан цогт охин тэнгэрийг хэлсэн юмуу? баллана шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-21 11:06
охид хүүхнүүд яах ч үгүй. Өөрийн салтаа УМАЙНЫ БАДМАА ХУМЬ ма жүд па жүд нар минь.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 08:07
Бурханы сургааль дутагдахаараа зэрлэг догшин бие биенээ хайрладаггүй залуучууд мэр сэр байна аллага луйвар шунал юу гэхэв аймаар .Христчин луйварчин бүсгүй У олон хүнээс банк санхүүгээс залилж мөнгө аваад Нарантуулын тэнд 9,10 байшингаа бариад одоо хүртэл царцаад өөрөө 2 жилийн ялтай шоронд сууж байх юм .
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 08:07
Бурханы сургааль дутагдахаараа зэрлэг догшин бие биенээ хайрладаггүй залуучууд мэр сэр байна аллага луйвар шунал юу гэхэв аймаар .Христчин луйварчин бүсгүй У олон хүнээс банк санхүүгээс залилж мөнгө аваад Нарантуулын тэнд 9,10 байшингаа бариад одоо хүртэл царцаад өөрөө 2 жилийн ялтай шоронд сууж байх юм .
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 08:07
Бурханы сургааль дутагдахаараа зэрлэг догшин бие биенээ хайрладаггүй залуучууд мэр сэр байна аллага луйвар шунал юу гэхэв аймаар .Христчин луйварчин бүсгүй У олон хүнээс банк санхүүгээс залилж мөнгө аваад Нарантуулын тэнд 9,10 байшингаа бариад одоо хүртэл царцаад өөрөө 2 жилийн ялтай шоронд сууж байх юм .
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 00:13
Далай ламын дэрэгдэх илбэчний дамжаа тѳгссѳн багди нарын нэг л байна.Хѳѳрхий зайлуул Монголын түүх жаахан ч гэсэн судалаасай билээ.Наад бурханы нэрээр чинь Түвд Манжууд сургаал ном буян нигүүсэл гэсэн сургаалын доор Монголыг дарлаж колоничилж байсаны гамшиг дуусаагүй л баына.Шинжлэх ухаан боловсрол мэдлэг гэдэгт тулгуурлаж улс орон хѳгжинѳ.Түүнээс наад худал хуурмаг ном сургаалыг чинь дагаад Түвд сүйрээд дууссан.Түвдүүдиын араас орох л дутуу байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 08:02
Нүүрэн дээр нь очоод хэлж чадахгүй шаар вэ айн !хэ хэ .
Зочин [127.0.0.xxx] 2019-01-24 00:10
Сургаар хүнийг дүгнэхээ болимоор юм. Гүтгэж гутаах ч онцгүй л үйлдэл дээ! Харин ч бүх хүнтэй тэгш харилцдаг, энгийн даруу зантай, бусдад туслах өгөөмөр сэтгэлтэй болой.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-20 01:51
Ард иргэдээ гэсэн сайхан сэтгэлээс нийтлэл бичсэнд хөгшид бид баярлаж байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-20 01:49
Сайхан нийтлэл байна. Мөнх бус болон зовлонгийн 4 шалтгаан хийгээд аз жаргалын тухай үнэнийг бичжээ. Ертөнцөд би болон миний гэсэн орон зай байхгүй, хоосон чанар шүү гэж ойлгож байгаа.
Тунгалаг [127.0.0.xxx] 2019-01-18 08:31
Захих юм байна. Улс төр болон улс төрчдөөс хол яв. Учир нь тэд хамгийн адгийн хүмүүс байдаг. Хэзээ нэгэн цагт Элбэгдорж, М.Энхболд, Женко Баттулга г.м түүний хүрээлэнтэй таарч магадгүй тэд нараас л хол яваарай, тэдний хамаг муу муухай ад зэтгэрийн үүрч явах юм болно шүү. Монголын ард түмэн олондоо нэр хүндтэй явъя гэвэл улс төрөөс, улс төрчдөөс хол яваарай! Зөв явах сонголт таны гарт байгаа. Мөн реклам битгий их хөөгөөрэй, хэлбэр дүрст улам их ойртох орооцолдох тусам дотоод сэтгэлийн зүй тогтлоо алдана. Таны ном ариун их байх болтугай, сайн сайхныг хүсэе. Монголдоо эргэн ирээд сүсэгтэн олондоо ойр байгаарай, бурханы шашныг дараагийн шатанд гаргах таниулах цаг нь болсон. Амжилт!
Зочин [127.0.0.xxx] 2019-01-20 09:18
GEGEENTEN BAGSH HENEES HOL YAVAH,HEND OIR BAIHIIG BIDEND ZAAJ SURGASAND TALARHAJ BAINA. NOMIIN ARIUN TSAGAAN BUYAN TANI, SANASAN HUSLEER SAADGUI TURGEN DELGERCH YAVAG EE. BAGSH TANII OYUNII GEGEEN UILSED DAGAN DAGAN BAYASYAA.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-17 21:26
Sain u ahad ni taalagdlaa sain yvj bna u hezee mongold ireh ve
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 23:22
Сүсэгтэн олон энэ хүнийг мөнгөнөөс болоод, тойрон хүрээлэгч компанийн захирлуудаас болоод их зантай, мөнгөнд дуртай, их эвдэрсэн байна гэлцэх юм. Вакуумдуулсан байх хөөрхий.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 19:43
Mash saihan niitlel bna. Mundag

Бидэнтэй нэгдээрэй