Шууд Chart

Стандартын шаардлага хангаагүй зуухны үйл ажиллагааг зогсоолоо

2019-01-15 10:08:55

НМХГ-ын 70128012 утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 26-157б тоотод байрлах хөөсөнцөр, гадна дотно гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа “Топ декорэйшн” ХХК-д хяналт шалгалт хийв. 

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, хөөсөнцрийн үйлдвэр нь суурьшлын бүсээс 100м зайтай байх стандартын шаардлагад нийцээгүй, “Хөдөлмөрийн аюулгүйбайдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөлгүйгээр, стандартын шаардлага хангахгүй зуух ашиглан үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон. 

Иймд Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай үйл ажиллагааг түр зогсоох тухай тогтоол гарч “Топдекорэйшн” ХХК-ийн зуухны үйл ажиллагааг зогсоолоо.


Стандартын шаардлага хангаагүй зуухны үйл ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй