Шууд Chart

Дарханд эмчлүүлж байгаа хүүхдийн 20 хувь нь Улаанбаатар хот болон харьяа сумдаас иржээ

2019-01-15 12:48:53

Томуу, томуу төст өвчний улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 20 хувь нь Улаанбаатар хот болон харьяа сумдаас ирсэн хүүхдүүд байна. Тэдэн дунд Сэлэнгэ аймаг болон Шарын гол, Хонгор сумдаас хүндэрч ирсэн хүүхдүүд зонхилж байгааг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Цэцгээ ярьж байна. Өнөөдөр тус эмнэлэгт сэхээний таван орон дээр тус бүр гурван хүүхэд эмчилж байна.

Томуу, томуу төст өвчний гаралт 12 дугаар сараас идэвхижиж, 51 дэх долоо хоногтоо хамгийн оргил үедээ хүрч, аажмаар буурдаг байна. Гэвч энэ жилийнх харьцангуй эрт буюу 11 дүгээр сараас эхэлж, өвчлөл хурдацтай тархаж байгааг тэрбээр хэллээ.


Дарханд эмчлүүлж байгаа хүүхдийн 20 хувь нь Улаанбаатар хот болон харьяа сумдаас иржээ   
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй