Шууд Chart

Баян-Өлгий аймагт хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо

2019-01-16 12:05:29

Орон нутагт томуугийн тархалт нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймагт хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт их байгаатай холбогдуулан хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай хүсэлтийг энэ сарын 11-ний өдөр  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлсэн байна.

Салбарын яамнаас албан ёсны зөвшөөрөл хараахан ирээгүй байгаа ч өвчтэй хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж цэцэрлэгийн нэг ангид 10 хүртэл хүүхэд ирж байгаа учраас аймгийн төвүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сүүлийн 14 хоногт цэцэрлэгт хамрагдвал зохих 5 мянга 548 хүүхдийн 30 орчим хувь нь алданг оног цэцэрлэгт ирж байсан байна. 


Баян-Өлгий аймагт хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй