Шууд Chart

Халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгджээ

2019-01-17 15:31:09

Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Өнгөрсөн 2018 онд 1300 орчим халаасны хулгайн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо 47 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Халаасны хулгайн хэргийг Зөрчлийн болон Эрүүгийн хууль зүйл заалтаар шийдвэрлэж байгааг Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч н.Зоригтбаатар ярилаа.

Халаасны хулгайд эд зүйлсээ алдсан иргэд тэр бүр цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй байна. Энэ нь халаасны хулгайг өөгшүүлдэг гэж тэрбээр хэллээ.


Халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгджээ   
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 15:33
хаха

Бидэнтэй нэгдээрэй