Шууд Chart

Таван төрөлт спортын тэмцээнд СЗХ-ны баг тамирчид аваргаллаа

2019-01-23 14:58:13

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Спортын олон төрөлт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд сүүлийн шатны тоглолтуудаа хийж дүнгээ гаргалаа.

Шатар, дартс, сагсан бөмбөг, ширээний теннис, гар бөмбөг гэсэн таван төрлөөр нийт долоон баг ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Санхүүгийн зохицуулах хорооны баг тамирчид дартсын болон сагсан бөмбөг, гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд аваргалж, багийн дүнгээр тэргүүлэн шилжин явах “Аваргын цом”-ыг авчирлаа. Мөн шатрын төрөлд гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний хоёрдугаар байрт “БиДиСек ҮЦК” ХК-ийн баг орсон бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гуравдугаар байрт шалгарав гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Таван төрөлт спортын тэмцээнд СЗХ-ны баг тамирчид аваргаллаа  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй