Шууд Chart

Криштиану Рональдуд хоригдохгүйн тулд 21,6 сая ам.долларын торгууль төлнө

2019-01-23 16:17:14

Португалийн хөл бөмбөгийн од Криштиану Рональдуд  Испанийн Мадрид хотын шүүхээс өчигдөр 23 сар хорих ял оноосон байна.

Харин ялыг өөрийн биеэр эдлэхгүй байхын тул Рональду 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болжээ. Алдарт хөлбөмбөгчинг Испанийн Реал Мадрид клубт тоглож байхдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн нь нотлогдож ийнхүү шийтгэл хүлээсэн байна.

Түүний шүүх хурал ердөө 15 минут үргэлжилжээ. Шүүхийн гадна маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн ирсэн байсан бөгөөд Рональду шүүхийн хашаа руу машинтайгаа орохыг хүссэн ч түүнд зөвшөөрөл өгөөгүй байна.

Тэрбээр 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13,5 сая еврогийн торгууль төлж байсан юм.

Үүнээс гадна 2009 онд Лас Вегас хотод нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэсэн гомдол ирж, одоо ч шийдэгдээгүй байгаа бөгөөд саяхан Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авахаар болсон тухай мэдээ гарсан.  Гэвч тэрбээр энэ бүхнийг эрс үгүйсгэсээр байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Криштиану Рональдуд хоригдохгүйн тулд 21,6 сая ам.долларын торгууль төлнө  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй