Шууд Chart

Н.Айшолпан: Би Монгол оронд төрж өссөндөө цаг үргэлж бахархаж явдаг

2019-01-26 10:30:00

Бүргэдчин охин Н.Айшолпантай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд тарсан. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу миний Монголын ард түмээн. Хэд хоногийн өмнө миний бие Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залуучуудтай хийсэн уулзалтын үеэр Казахстан улсыг атамекен буюу миний өвөг дээдсийн төрсөн нутаг гэж хэлсэн үгийг минь гуйвуулж, Казахстан миний эх орон гэж хэлсэн мэтээр бусдад ташаа мэдээлэл түгээжээ. . Би энэ сайхан оронд төрж, өссөндөө цаг үргэлж бахархаж явдаг гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Буруу ташаа мэдээлэл тараасан нэр бүхий сонин болон сайтын хамт олонд нийтлэлдээ залруулга хийхийг хүсэж байна” гэжээ.

Дашрамд өгүүлэхэд, Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэн гадны киночдын хийсэн "The Eagle huntress" бүтээл 89 дэх удаагийн “Оскар”-ын наадамд нэр дэвшиж, "Шилдэг баримтат кино" төрөлд өрсөлдөх богино жагсаалтад багтсан юм. Тэрбээр мөн “Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаа хүртсэн бөгөөд 2019 он гарахын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга салбартаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, өндөр амжилт гаргасан эрхмүүдэд төрийн одон, медаль гардуулахдаа бүргэдчин охин Н.Айшолпаныг Алтангадас одонгоор шагнасан.

Мөн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Айшолпан: Би Монгол оронд төрж өссөндөө цаг үргэлж бахархаж явдаг  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-18 21:45
Хүмүүс ээ хүүхэд зүгээр байлга.дүүд амжилт сайн сайхныг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 23:56
Назырбаяв бурхан боллоо стан улс байхгүй болно.йим л хуурамч улс
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 23:53
Монгол бол дэлхийн хамагийн сайхан орон казакуд бол мэдэнэ дээ.казакстанлуу олнороо нүүгэд очсон түүх бас байгаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 21:31
Дүү минь ингэж эмзэглээд юу хийн хаана амьдархан чиний эрх.Казахстан Монголоос хөгжилтөй шүү дээ.Монголдоо хайртай байсан дүү минь нисдээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 17:38
назырбаевийн өмнө миний эх орон гээд байсан л гсэн эх орондоо очих зам нээлттэй бга шдээ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 02:59
Эх орон уруугаа явсан нь дээр биз дээ.
ээж хүн [127.0.0.xxx] 2019-01-26 22:36
хүүхэд шүүдээ.. юу гэж хэлсэн ч яадаг юм
Зочин [127.0.0.xxx] 2019-01-26 19:45
Хүүхэд зүгээр байлгахгүй, одон зүүгээд л, харааж, загнацгаагаад!!

Бидэнтэй нэгдээрэй