Шууд Chart

Өсвөрийн шатарчдын "Цодгор хүү-2019” тэмцээн боллоо

2019-01-29 15:52:26

Монгол Улсын аварга, шатрын спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү -2019" тэмцээн 01 дүгээр сарын 23-25 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд дөрвөн насны ангиллаар зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ХУД-ийн шатрын шигшээ багийн И.Ганбаатар дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Ерөөлтэй 8-9 насны хөвгүүдийн ангилалд шагналт 4 дүгээр байр, Э.Хүслэн 10-11 насны охидын ангилалд 3 дугаар байр эзэлжээ.

 


Өсвөрийн шатарчдын "Цодгор хүү-2019” тэмцээн боллоо  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй