Шууд Chart

Давсны хэт их хэрэглээ нь ходоодны хавдар үүсгэхэд хүргэдэг

2019-01-30 09:20:11

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн хоногт 5-6 грамм давс хэрэглэж байхыг зөвлөдөг. Тэгвэл манай улсад  энэ тоо 2.5 дахин их гэсэн судалгаа бий. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог байна. Манай улсад жилд энэ өвчнөөр 800 гаруй хүн оношлуулдаг аж. Энэ талаарх дэлгэрэнгүйг хүлээн авч сонсоно уу...


Давсны хэт их хэрэглээ нь ходоодны хавдар үүсгэхэд хүргэдэг  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 18:09
За манай эрүүл мэндийн яамныхан нэг жаахан мөнгө эргэлдүүлчих ажил юу байна гээл шиншлээд байна уу? Манай стстистикийнханд итгэж болохгүй. Хэдэн үеэрээ үе уламжлан чихсэн худалчууд тэнд элдэв гоомой тайлан явуулж манийгаа хохироож суудаг. Яамныхан шахаагаа хийхдээ ёс юм шиг эхлээд заавал кампанит ажил өрнүүлж тархи угаана. Бид болохоо байчихаад байгаа юм байхгүй. Мэргэжлийн хяналтаас ажил зохиогоод тэр хэдэн гуанзныхаа хоолны давсыг багасгавал барав. Түүнээс бидний гал тогоо руу өнгийх хэрэггүй. Пөөх паахдаа тулж байгаад мөнгө угаах л санаа. Бид юу эсийг үзлээ дээ? Иодтой давс, хүүхдийг эхийн сүүгээр угжих төсөл, нүхэн жорлон байгуулах төсөл, витаминжуулалтын аян, Д витаниар хангах хөтөлбөр, элэгний эм, хорт хавдрын илрүүлэг, тамир тэнхээ сэргээх бэлдмэл, сэжиг бүхий вакзинууд гээд л. Бүгдээрээ шахааны бизнес байсан нь илэрсэн шүү дээ. Тэр бүхэнд төсвөөс өдий төдий тэрбум төгрөг урсч эрх баригчдын, сайд дарга нарын халаас руу урсаж байсан гэсэн үг. Гүй дөнгөж саяхан том эмнэлгийн аппа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 18:16
рат хэрэгслийг нэг эмч нь хулгайлаад явчихсаны төлөө төсвөөс мөнгө гарган дахин хангаа биз дээ? Энэ өвлийн факт шүү дээ. Тэрчлэн томуу, ханиад гэж халаглаж үүнийг зориуд дэвэргэж байгаад хэдэн хувийн аптекуудаа орлогожуулж авч байна. Яамны сайд нь авахгүй бол болохоо байлаа гэж шогширч байгаад Билэгт авгайн том эмнэлгийг хэдэн тэрбумаар ч гэнэв улсад худалдаж авахдаа тулж байгаа байх. Энэ шахаа биш гэж үү? Эрүүл мэндийн яам ажлаа хийдэг юм байлаа гэхэд элдэв пи ар болохгүйгээр явуулах хангалттай том сүлжээ манай улсад тогтчихсон байгаа. Зүгээр л харъяа дүүрэг, өрхийн эмнэлгүүд ажлаа хийхэд л болчихно. Шогшрох юм ерөөсөө байхгүй. Эмч нар нь ажлаа хий. Төвөгшөөж цэхэлзэхгүй иргэддээ үйлчил. Илүү идэвхтэй байх үүднээс айл өрхүүдээр явж үйлчлэхгүй юү. Цалингаа авч байгаа юм бол. Тэгээд бодитой ажил дүгнэлт явуулаад тайлан мэдээгээ яам руугаа явуул. Санаачлага гаргах хэрэг байвал саналаа илгээ. Бүхнийг шоугаар биш явагдах ёстой зарчим чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж хэвшицгээе.

Бидэнтэй нэгдээрэй