Шууд Chart

Хабааны Байыт: Анхны хайрын минь эзэн нусыг минь арчиж өгч билээ

2019-01-30 12:29:02

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хабааны Байыттай ярилцлаа.  

-Таныг ялангуяа яруу найраг сонирхогчид Баян-Өлгий аймгийн яруу найрагч, зохиолч гэдгээр нь мэднэ. Харин одоо хаана, ямар ажил эрхэлдэг тухай асуумаар байна. Өөрөөр хэлбэл та зөвхөн шүлэг зохиол бичиж амьдардаггүй биз дээ ...

-Би одоо Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт ажиллаж амьдарлаа залгуулдаг. Үндсэн мэргэжил маань жолооч. Энэ таньд инээдтэй санагдаж магадгүй. Яагаад гэвэл хүн бүхэн үнэмлэхтэй болсон энэ цагт жолооч гэдэг мэргэжлийг мэргэжил гэхэд хэцүү болсон. Харин яруу найрагч зохиолчийн хувьд гэвэл тэр бол мэргэжил биш харин бурхан тэнгэрээс заяагдсан хэцүү бөгөөд хүнд алба юм. Тэр бол хэзээч ашигтай бизнес байгаагүй бөгөөд зөвхөн уншигч түмний оюун санааны хэрэгцээнд зүгээр хийгддэг үнэлж үл болох үнэт бүтээл юм.

-Та хүүхэд насныхаа тухай манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Би тэмээн жингийн хомон дээр хорвоод мэндэлж, морин дэл дээр хөлд орсон. Тарган хонины сүүлээр амлаж эхийн сүүтэй яруу найргийг хамт хөхсөн. Өлгийн дуунаас эхлээд ардын дуугаар хэлд орсон. Миний хүүхэд нас тэнгэр баганадсан Алтайн нурууны бэлд, таван хошуу малын бэлчээрт, нутгийн хөгшчүүлийн үлгэр домгийн дунд хөл нүцгэн өнгөрсөн.

-Алтайн уулс гэснээс таны төрсөн нутгийн талаар тогтож ярьвал ...

-“Нохой садсан газраа, Эр төрсөн газраа” гэсэн үг байдаг. Төрсөн нутгаараа бахархдаггүй хүн байдаггүй. Харин миний төрсөн нутаг бол зүгээр нэг энэ тэр биш ам дүүрэн хэлж болох ардарт Алтайн нурууны оргил. Хад хясаанд нь янгир тоглож, бэлчээрт нь аргаль бэлчиж, буга урамдсан Хөхсэрхийн нуруу, оргилд нь зөвхөн бүргэд л үүр зассан Бүргэд уул, тэнгэрийн үүл бүсэлхийнд ч хүрдэггүй Таван салаагийн өндөрлөг, агаар ус нь рашаан болсон Дэлүүний уужимхан нутаг. Өөрөөр хэлбэл миний нутаг зөвхөн өндөрлөг. Төрсөн нутгаа харах, бодох болгонд миний санаанд:

... Мөчид дөрвөн туурайтны хөл нь хүрээгүй оргил,

Мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил ... гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн алдарт шүлэг санаанд ордог юм. Алтайн уулсыг тэгэж хэлэхээс өөр арга байдаггүй юм аа.

-Дэлүүний тухай таны хэлсэн нэг үг санаанд орлоо ...

-Төрсөн нутгаа яриагүй, бичээгүй яруу найрагч гэж үгүй, байх ч ёсгүй. Тийм учраас би ч Дэлүүний тухай зөндөө л ярьсан, дуулсан. Би нөхдүүдтэй төрсөн нутгаараа бахархмаар байвал “Монголын уудам тал нутагт Дэлүүн нэртэй хоёрхон газар байдаг юм. Тэрний нэгэнд нь Чингис хаан төрсөн, нэгэнд нь би төрсөн юм” гэж хэлдэг. Энэ үнэн шүү.

-Та яагаад яруу найрагч болсон юм бэ?

-Би яруу найрагч болох гэж яруу найрагч болоогүй. Яруу найрагч болохоос өөр аргагүй болохоор нь л болсон юм. Шүлгийг ч гэсэн би бичих гэж бичдэггүй бичихээс өөр аргагүй болохоор л бичдэг. Ер нь яруу найрагч болох болохгүй байх нь тухайн хүний эрх биш л дээ. Аллах тэнгэрээс заяагдаж хэмээн яруу найрагч болно. Үгүй бол үгүй. Яагаад гэвэл авъяас гэдэг бол худалдаж авдаг эд бараа биш юм.

-Авъяас гэж чухам юу вэ?

-Авъяас гэдэг чинь гайхамшгаар дүүрэн гайхамшиг. Хэрэв энэ гайхамшиг хувь зохиолоор заяагдвал зүтгэх хэрэгтэй. Ухаан бол хүн чанарын боол, Харин авъяас бол хаан нь юм. Авъяас хэзээ ч хүн чанар болоод, ухаанд захирагддаггүй. Тэр энэ орчлонд эрх чөлөөт хэвээр ирээд, эрх чөлөөт хэвээр үлддэг. Харин голгүй лаа асдаггүй юм.

-А.Байытын онцлог юу вэ?

-Жоохон авъяасыг нь эс тооцвол өөр ялгаа гэж юу байх вэ дээ.

-Та өөрийгөө яруу найрагч гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Би сурагч байхдаа хамгийн хөдөлгөөнтэй хүүхдүүдийн нэг нь байлаа. Хичээлийн дундуур хичээл үймүүлж, дахин дахин ангиас хөөгдөж гардаг байсан. Тэгээд хичээл дуустал сургуулийн коридорын том цонхоор уран зураг шиг Хөхсэрх нурууг харж зогсдог байлаа. Тэгэхэд миний зүрх сэтгэлд өөрийн эрхгүй нэгэн эрх зөөлөн, сэрэл сэтгэмж төрж угаасаа тайван бус амь биений минь тайван байдлыг улам алдагдуулж зовоож эхэлдэг байсан юм. Тэр үеэс л би өөрийгөө яруу найрагч гэдгээ мэдэж эхлсэн юм даа.

-Анхны шүлгээ санадаг уу?

-Миний анхны шүлгүүд охидод захиа бичихээс эхэлсэн юм. Үеийн хөвгүүд хайртай охиддоо таалагдахын тулд надаар захиа бичүүлдэг байлаа. Тэр хүүхэд насны хөнгөмсөг сэтгэмжүүд намайг яруу найрагчийн замд ч оруулсан гэхэд хилсдэхгүй болов уу.

-Яруу найрагч болохын гол шинж юу вэ?

-Мөрөөдөмтгий байх, гар хүрэхгүй холыг ч мөрөөдөх, хамгийн их мөрөөдөмтгий найрагчаас жинхэнэ яруу найраг төрдөг.

-Хүний өмнөөс хэчнээн охинд захиа бичсэн бэ. Мөн өөрөө хэн нэгэнд дурлаж, ямар ч захиалаггүйгээр бичиж байв уу?

-Хичнээн охинд захиа бичсэнээ санахгүй байна. Их л олныг бичсэн санагдана. Харин анхны хайрын хувьд гэвэл хүн бүхний анхны хайр өөрт нь мартагдашгүй дурсамж үлдээдэг. Би анхны хайрынхаа тухай өгүүллэг бас дууль бичсэн. Би дөрөвдүгээр ангид орсны дараа ном авах гэж номын санд очсон чинь урьд өмнө үзэгдэж харагдаагүй нэгэн хөөрхөн эгч ном өгч байсан. Одоо бодоход тэр дадлага хийж байсан оюутан байсан байх. Тэр охинд би дурлаж мөн ч их зовсон доо. Тэгээд нэг өдөр тэсэхгүй захиа бичиж араас нь дагаж явсан чинь тэр эргэж хараад намайг дуудаж халааснаасаа үнэртэй ус сэнгэнсэн гоёмсог цагаан алчуур гаргаж ирээд миний нусыг арчин өгөхдөө “Чамайг том эр болоход би зөнөсөн эмгэн болно. Сахилгагүйтэж болохгүй шүү дүү минь” гэж духан дээр минь үнсээд буцаасан юм. Өөрөөр хэлбэл “Чи эхлээд нусаа арч” гэсэн юм. Мартагдаагүй үлдсэн цөөхөн охидын нэг нь тэр эгч, одоо хүртэл би тэр эгчийг ахиад нэг харах юмсан гэж боддог шүү.

-Хүүхнүүдийг та юу гэж боддог вэ?

-Хүүхнүүд бол энэ хорвоогийн гоо сайхны цуглуулга. Тэднийг сонирхохгүй байхын аргагүй. Ямар ч царай муутай хүүхэнд ч гэсэн нэг сайхан юм байж л байдаг. Нөгөө талаар тэд бол нүдний хулгайчид юм шүү дээ. Харахгүй байя гэхлээр өөрийн эрхгүй эрчүүдийн нүдийг хулгайгаар аваад явсан л байдаг.

-Олон хүүхэнд дурласан уу?

-Сайхан хүүхэн болгонд дурласан. Тэдний дотроос хоёр эмэгтэйг хайрласан. Нэг нь намайг хүн болгож хорвоод мэндлүүлээд цагаан сүүгээ хөхүүлэн өдий хүргэсэн ээж минь. Хоёр дахь нь эр зүрхийг минь уярааж нэг Байытыг гурав болгож хувилсан хоёр хүүгийн минь эх миний ганц хань. Орчлонд олон сайхан бүсгүй бий. Гэхдээ миний ээж хамгийн сайхан нь бөгөөд ухаантай нь. Тэгээд миний хань.

-Аав ээж, гэр бүлээ танилцуулна уу?

-Миний аав ээж жирийн нэг малчин хүмүүс. Таван охин, таван хүү арван хүүхдийн эцэг эх. Би өвөө эмээгээ үзэж хараагүй. Сонсход тэд дөнгөж гучин дөрөвхөн насандаа, өөрөөр хэлбэл 1938 онд олон түмнийг золигт гаргаж зовоосон хэлмэгдэлийн хар шуурганд өртсөн юм. Ханийнхаа тухай гэвэл тэр бол Аллах тэнгэрээс надад заяасан хамгийн үнэт бэлэг, үнэнийг хэлвэл би тэрэнгүйгээр амьдарч чадахгүй. Тэр урьд өмнө нь миний үзэж сонирхож байсан эмэгтэй бүхний сор нь “Адгийн муу эр авгайгаа магтдаг” гэсэн үг байдаг. Би адгийн муу эр байж болох юм. Харин миний хань сайн хүн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хоёр хүүтэй. 30 гарсан залуучууд бий. Нэг нь гэрлэсэн. Одоо тус тусдаа ажил амьдралаа хөөгөөд явж байна.

Түүний бага хүү Еркебулан бодибилдингийн спортоор хичээллэдэг. 

-Та олон найзтай юу?

-Тэгэлгүй яахав. Ажлын найзууд, нутгийн найзууд, яруу найрагч, зохиолч найзууд, хаа нэгтээ таарладсан найзууд архичин найзууд, гэх мэт бий. Гэхдээ жинхэнэ үнэнч найзаар би ядруухан хүн.

-Танд дайсан байдаг уу. Тэдний тухай юу хэлэх вэ?

-Дайсан гэдэг чинь хатуу үг юм даа. Наймайг таалахгүй хүмүүс байдаг л юм. Хэн нэгэнд таалагдах гэж амьдарч, шүлэг бичиж амьдраагүйгээс хойш тэдэнд баярлахаас өөр юу хэлэх вэ дээ. Учир юу гэвэл хүн гэдэг чинь ямар өөгүй алтаар цутгасан баримал биш. Тэгээд ч яруу найрагчид бол бүүр ч оньсого мэт хүмүүс. Оньсгыг хүн болгон тайлаад байдаггүй. Тийм ч учраас хэн нэгэнд таалагдаж, эс таалагдаж явбаас би баримал биш, хүн явсны шинж гэж бодном. Би ер нь дайснаасаа хүртэл сурахыг эрмэлздэг. Дайснаа үнэлж чадсан хүмүүс хэзээ ч ялагдахгүй.

-Таны эдлэх ёсгүй эрх ...

-Чанаргүй, муу бүтээл бүтээх.

-Хүндэлдэг хүмүүс ...

-Аав ээж, уншигч түмэн.

-Та хэр баян бэ?

-Хүүхдүүд минь, бичиж амжсан болоод бичих бүтээлүүд минь, Аллах тэнгэрээс заяасан авьяс маань л байна даа.

-Та яруу найрагч хүн, өөр хүмүүс шиг өрөөл бусдад атаархаж үзсэн үү?

-“Өрөөл хүмүүс шиг” гэнэ ээ. Яруу найрагчдыг хүн биш гэж хэн хэлсэн юм. Би ч гэсэн зүгээр л нэг хүн шүү дээ. “Тэр хүрсэн оргилд би яагаад хүрэхгүй билээ” гэж, “Тэр хийсэн үйлсийг би яагаад хийж чаддаггүй билээ” гэж өөрийгөө “ташуурддаг”. Эсвэл “Миний чадаагүй юмыг тэр чадсан байна. Би болооогүй байна шүү” гэж өөрийгөө ирлэдэг. Тэрнээс биш хоосон атаархлаас ашиг гардаггүй.

-Та өөрийгөө хэн нэгэн яруу найрагчтай харьцуулбал ...

-Би нэг яруу найрагчийг нэг яруу найрагчтай зэрэгцүүлж тавих дургүй. Яагаад гэвэл тэд нэг утасны хоёр үзүүрээр холбогдсон хүмүүс. Тэднийг зөвхөн хүрч ойлгох хэрэгтэй.

-Шүлэг яруу найраг, урлагийг ойлгохгүй хүмүүс байдаг. Тэдэнд юу хэлэх вэ. Гомдох уу, эсвэл...

-Хэрэв би ойлгомж муутай чанаргүй бүтээл бүтээвэл би биш, уншигчид надад гомдох ёстой. Харин эсрэгээр нь би сайн бүтээл бүтээж үүнийг хэн нэг нь ойлгохгүй байж хэмээвээс Азылхан Нуршайховын хэлснээр “Сохорын нүд юу ч харахгүй байваас үүнд нар буруутай биш”

-Ямар хүмүүсийг та үзэн яддаг вэ. Мөн ямар хүмүүс таныг үзэн яддаг вэ?

-Өөрөө хэн ч биш мөртлөө агуу хүмүүсийг дандаа үгүйсгэдэг. Өөрөө юу ч мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг дүр исгэдэг хүмүүсийг би сайшаадаггүй. Харин над руу дөхөөд ирэхээр хоёр нүдээ авч өвөртлөөд, холдонгуут л илүү хэлээ аваад залгачихдаг хүмүүс байдаг. Тэд лав намайг сайшаадаггүй байх гэж бодном.

-Үхлээс айдаг уу?

-“Үхэл аймшигтай биш, юу ч бүтээж амжихгүй эрт үхэх аймшигтай” гэж бас л Азылхан хэлсэн юм. Харин би хэлвэл хорвоод хамгийн аймшигтай юм ирээдүйдээ итгэхгүй байх. Өөрөөр хэлбэл өнөөдөр хийж байгаа үйлс чинь маргааш ямар ч хэрэггүй гэдгийг мэдсээр байж улайран зүтгэх.

-Та наймаанд хэр одтой вэ?

-Тэр тэмээнд миний ачаа байхгүй.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилж иргэний сэдэв рүү орох уу. Казах гэж хэн бэ?

-Казах гэж өөрийн нулимс, цусаараа бүтээсэн түүхтэй, хэлтэй, шашинтай, утга зохиолтой, урлагтай, соёл иргэншлтэй, үр хүүхэд удамтай, охид нь царайлаг, хөвгүүд нь ухаалаг, өвгөд хөгшид нь нөмөртэй, цэцэн цэлмэг, үлгэр дууриал авах сайн юмтай, жигшиж үзэн ядах муу юмтай, хамаагүй тухлах оронтой, хашигдаж хоригдох шоронтой, бичигтэй үсэгтэй, дуутай шуутай, дайсантай, нөхөртэй, баяр баясгалангаас илүү зовлон үзсэн ард түмэн шиг ард түмэн. Хамгийн богинохоноор хариулахад ийм байна даа. Тэрнээс Казахын тухай ярьвал өчнөөн номонд багтахгүй яриа болно биз.

-Та маш товчхон, гайхамшигтай цэцэн цэлмэг хариулт өглөө. Илүү ч гэсэн асууя. Казах хүн бүхэн тань шиг цэцэн цэлмэг үү?

-Казахын нэрт эрдэмтэн Ханыш Сатбайваас Оросын нэгэн сэтгүүлч “Казах хүн бүхэн тань шиг том биетэй юу?”гэж асуухад “Би Казахын хамгийн жижиг биетэй нь. Энэ асуултыг чинь сонсоход Казахын Кажы Муханыг харах юм бол татаж унах юм байн л даа” гэсэн гэдэг. Казах бол аугаа их тэнгис. Би тэр тэнгисийн зөхөн нэг дусал нь юм шүү дээ. Онгирлоо гэж битгий бодоорой. Хэрэв цэцэн цэлмэгээрээ дэлхийн улс орнууд тэмцээнд оролцвол Казах эхний эгнээнээс олдоно.

-Казахынхаа юугаар их бахархаж, юунд нь бухимддаг вэ?

-Олоон олон. Би Казахын сайн бүхнээр нь бахархдаг. Тэр тусмаа долоон настай хүүхэд нь долоон үеэ цээжээр мэддэгээр нь бахархдаг. Казах гэдэг ухаан төгс ард түмний яруу найрагч нь байснаар бүр их бахархдаг. Харин амь шигээ хайрласан тэр ард түмний муу юмыг үзвэл яагаад гутрахгүй гэж. Та битгий шоолоорой би тэр ард түмний жоохон ч муу юмыг үзвэл хэнгэнтэл уйлдаг. Ганцхан би ч биш яруу найрагчид тийм хүмүүс.

-Казахыг доомборгүйгээр төсөөлж үл болно. Та ч гэсэн доомбор дардаг биз дээ ...

-Хоёр Казахын нэг нь доомбор тоглодог. Би ч гэсэн тэдний нэг. Харин доомборын тухайд гэвэл тэр мөнхөд амьдрах амьд казах. Казахыг казах болгосон доомбор. Ирээдүйд ч тийм байх болно. Доомборын хэн байсныг Казах мэдэхгүй, харин Казахын хэн байсныг доомбороос л асуух хэрэгтэй.

-Казахын ямар асуудал өнөөдөр таны санааг зовоож байна вэ?

-Манай үеийнхэн болоод миний хойч үеийн Казах биш үйлдэл болгонд нь миний санаа зовдог. Цаг үеэ дагаад материаллаг тал руу илүү санаа тавьж, оюун ухаанаа ядууруулаад байгаа юм уу даа гэж бодном. Тэр тусмаа манай Монголын Казахууд сүүлийн үед дуу байхгүй болчоод байна. Ардын сайхан дуунууд хүрэлцээтэй л дээ. Гэсэн ч талийгч Бержаны хэдэн дуунаас өөр дуу байхгүй. Өнөөдөр дуулж байгаа хэдэн залуучууд нь нэг нэгийгээ давтаж тэр хэдэн дууг л бичүүлж байна. Дуу зохиодог залуучууд гарахгүй байгаад нь л санаа зовж байна даа. Дуу бол цэнгэл биш оюун санааны хэрэгцээ юм шүү дээ.

-Монгол Улсын тухайд гэвэл ...

-Монгол бол миний төрсөн эх орон, хэнбугайн ч өмнөөс “Би Монгол Улсын иргэн” гэж бахархалтайгаар хэлдэг. Учир юу гэвэл Монгол бол юугаар нь ч бахархаж болох гайхамшигтай ард түмэн. Монголын уудам тал нутагт миний хүйний цус, ээжийн минь хөхний сүү, аавын минь хөлс дуссан юм. Монголын уудам тал нутагт миний дөрвөн үеийн сүнс хорогдсон юм. Монголын уудам тал нутагт миний өвөг дээдсийн 300 гаруй жилийн түүх бичигдсэн. Би Монголын нууц товчооноос авхуулаад Гэсэр Жангар, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Р.Чойном, Б.Лхагвасүрэнг уншиж өссөн. Олон хүмүүстэй нөхөрлөж байна. Би Монголоороо бахархана.

-Монголын юунд санаа зовдог вэ?

-Өнөөдөр Монголд Чингисгүй юм байхгүй болжээ. Чингис бол Монголын бахархал мөн. Гэвч өнөөдрийн залуучууд тэр том хүнийг улам жижиг болгоод байна уу даа гэж бодном. Чингисээс өөр бахархах юм Монголд олон бий. Тэр бүхнийг залуучууд мэдээсэй гэсэндээ тэр шүү дээ.

-Та яруу найргийн хэдэн ном гаргасан бэ?

-Ах нь голдуу Казах хэлээр бичсэн гучаад ном байгаа байх. Харин Монголоор гурван боть гаргах санаа байна. Хэзээ бэлэн болгохоо хэлж мэдэхгүй байна. Бэлдэж л байгаа. Мөн мөнгө төгрөг гээд асуудал бий дээ.

-Таны багш гэвэл ...

-Баяраллаа. Сайхан асуулт. Би олон багштай. Анх номын үсэг нүдлүүлсэн Авуталив гэж хүн одоо ч Дэлүүн суманд амьдарч байна. Абайг уншуулж, Махамбетийг цээжлүүлсэн Жапархан гэж хүн байсан, одоо талийгч болсон доо. За тэгээд жинхэн уран бүтээлийн багш мань Абдил гэж агуу өвгөн байлаа. Тэр бол ерөөсөө бурхнаас заяагдсан ясны авьястай найрагч. Даанч харамсалтай нь сургууль, соёл төгсөөгүй. Тэгээд ч чангахан ч хашгарж болдоггүй нэг тиймэрхүү үед амьдарсан даа. Одоо надад цөөн хэдэн бүтээл нь бий, ном болгож гаргана. Монгол талаасаа гэвэл Мандахсан гэж төрөхдөө л хүн сургахын заяанд төрчихсөн жирийн сайхан багш байна. Тэр хүнтэй би арваад жил нөхөрлөж байна. Сайхан хүн дээ. Бас найз нөхөд, уншсан ном зохиол гэд л...

-Хүндэлэж явдаг зохиолч, найрагч. Ширээний номоо нэрлэвэл ...

-Зовлонгийн мэддэг болоод ч тэр үү, би ер нь уран бүтээлч хүн бүхнийг хүндэлдэг. Тэд бол гал, усан дундуур туучиж яваа хүмүүс. Тэд цөөхөн шүү дээ, хүндлэх хэрэгтэй. Ширээний ном гэвэл М.Мухагалийн “Зүрхний дуулал”, Ж.Лхагваагийн “Толгодын цаана ингэ буйлна” гэх мэт...

-“Болор цом” наадамд та хэдэн удаа оролцож байсан бэ. Уг наадмыг юу гэж боддог вэ?

-2006 онд байх аа, нэг удаа оролцсон. Хүмүүс янз бүрээр ярьдаг ч сайхан наадам шүү дээ.

Уншигч танаа нутагтаа бичсэн түүний шүлгийг хүргэе. 

Миний  жижигхэн дэлүүн

Ааваас минь ирсэн захиа шиг

Ээжийн минь хийсэн ааруул шиг

Өвгөдөөс үлдсэн судар шиг

Өнө хойшид үлдээх сургаал шиг

 

Дээлний урьд энгэр шиг

Дэлэн доторх уураг шиг

Дэргэд нь байхад уйдамгүй

Дэгжин сайхан охин шиг

 

Алсаас сонссон сураг шиг

Адуунаас хоцорсон унага шиг

Анхны шөнөдөө яарсан  

Арван долоотой амрагийн

Нарийхан давчуу орноос

Надад үлдээсэн зай ч юм шиг

 

Миний жижигхэн Дэлүүн

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хабааны Байыт: Анхны хайрын минь эзэн нусыг минь арчиж өгч билээ  
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 09:11
saihan yriltslaga bna. tand amjilt husey ee
Handa [127.0.0.xxx] 2019-01-31 05:48
Yostoi saihan yariltslaga boljee. Oird iim saihan yum unshsangui. Uhaantai mundag nairagch baina. Ajild n amjild, amdrald n sain saihniig huseye!
Zocnin [127.0.0.xxx] 2019-01-31 00:30
Huu ni hollewoodiin nert jujigcnees dutahaargyi mash saihan zaluu bna Iim imijee osgoh heregtei ene bol cninii ireedyi shuu duu mini
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 19:11
Ингэж каүах казах гэж цээжээ лэлддэг нахөд эртхэн казахстан руугаа явсан нь лээр
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 10:55
Sorry shu chi ooroo gadaadad garval jiriin l Mongol chamaig ene gej hen ch yarihgui bur toohgui
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 19:07
Үнэхээр чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ. Гэргийгээ ямархан сайхан хайраар хайрлана вэ? Жинхэнэ эр хүн сайн зохиолч чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье! Би ч гэсэн өөрийг минь бишрэн хайрладаг сайхан ханьтай жирийн монгол бүсгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 15:50
Доль муу бэзда вэ чи нэг муу хасгийг долоогоод
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 18:02
Mongold bol honotsiin setgeleer handaj irsen humuus ldee.Harin soyol ulamjillaa hadgalah tal deer mongolchuudaas hol iluu humuus.Ene n islamiin shadhintai n holbootoi, deer n mongol uls ene undesteniig havchin gafuurhaj, hucheer tulgah shaarddag oros hyatad mayagiin turemgiilel yavuulaaguid uchir n bii.Mongoliin kazahuud ner ovogoosoo avahuulaad, jinhene origooroo baigaa delhiin tsoriin gants kazah dhuudee.Busad n bol ih evdersen,Nazarbarviin kazahstan hurtel hel soyol ner us geed hetsuuhen yumnuud baisandaa,Odoo l surjigneed baigaa bolohoos.Ed nariin nuuj irsen uigur shinjaanii hasaguud bol buur hetsuuhen yumnuud ,hujaa hel medejgui bol yamar gai zovlon tuuldagiig bieeree uzej yavaa.Getel mongoliin hasaguud buur davraad Bayan ulgiid mongol huniig gaduurhana, zuvhun hasagaar yarina, tuuhiin oldvor, sudar bichigiig Nazarbaev ruu zuunu.Iimerhuu heseg buleg humuus bii.Gehdee ene hun shig setgedeg n ih hovordoo.Turd zutgesen zarim n arhiv uhaj avaad kazahstan ruu durveed alga bolno.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 17:02
Зүгээр, сайхан. Гэхдээ Монгол дахь казах үндэстэнд хандаж хэлэх үг байдаг. Та бүхнийг эх нутагтаа багтаж шингэхгүй болоод харийн нутагт дүрвэж, цагаачилж явахад чинь монгол орон ээж шиг тосож авсан юм шүү. Та бүхний өвөг дээдэс монголын хилийн хаяаг бараадаж орж ирэхдээ маргааш нь нүүгээд явахад бэлэн, тулгаа гаргаж үнсээ цэвэрлэж хоноглодог байсан. Нутаг оронд чинь үймээн сумуунтай, амар тайвангүй байсан учир та нар эх орноосоо хальж гарсан. Монгол ялгаагүй амар жимэргүй байсан боловч та бүхэнд нутаглах зай бэлэглэсэн. Захын хязгаарт та нарыг зүгээр нэг хаячихаагүй. Социализм байгуулсан он жилүүдэд казах хүнийг ажилтай орлоготой байлгахын тулд эхлээд заавал халх хүн гэхгүй энд тэнд ямар л боломж байна түүнээс илүүчилж байсан. Одоогоор ярьвал Оюутолгойтой эн зэрэгцэх орон нутгийн үйлдвэрүүд болох Налайх, Сэлэнгэ, Тосонцэнгэлийн томоохон үйлдвэрүүдэд казахуудыг бөөнөөр нь суурьшуулж, бүр орон сууцны хороолол хүртэл барьж өгч байсан. Тусд нь шүү. Өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 17:08
казах буриадгүй холилдон суурьшиж, тусгаар тогтносон улсын ард иргэдийн эрх жаргалыг эдэлж таашааж байхдаа заримдаа тэдгээр иргэд даварч Монгол улсын язгуур ашиг сонирхол, үнэт чанар луу дайрч, халуун сэтгэл рүү хүйтэн ус асгах адил загнах болжээ. Угсаатны олонхын үүднээс тэдгээр иргэнийг гадуурхаж хавчсан зүйл байдаг бол өнөө цагт монголын төрийн албадаар төдий олон казах хүмүүс шингэх үү? Өнөөдөр хуруун чинээхэн биетэй, хэлээ хазсан охин хүртэл цор цор гэж гадны улсын тэргүүнд тал засан хүний нутагт хавчигдан сугаа маягтай өөрийгөө илэрхийлэх ямар үндэслэл байсан бэ? Тэгэж ярих юм бол Баян-Өлгийд монголоор ярьдаг иргэд хэд болоо? Гэтэл тэд өөрсдийн шашин шүтлэг, зан заншлаа хэв ёсны нь дагуу уламжлан авч явахаас гадна нийгмийн зохион байгуулалтаа хүртэл ардчилсан ёс, бүгд найрамдах улсын зарчмаас өөр, өөрсдийн сонирхлын дагуу уламжилж ирсэн шүү дээ. Өнөөдөр халх хүн казах хүнтэй суухад ямархуу асуудал босдогийг хүн бүр мэдэж байгаа. Халх хүргэнээ танилцсан өдрөө цус нөжтэй нь холин
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 17:16
хөөж явуулдаг нь бараг заншил болсон зүйл шүү. Хэрэв бэр буулгаж авах бол заавал исламын шашинд орохыг тулгадаг. Гэтэл тэнд эх хэлийг маань, төрийн тогтцыг маань тоож үзэхгүй казах иргэдэд төрийн тусламж, дэмжлэг, төсөв бусад сум, засаг захиргааны хуваарийн адил тоо ёсоороо хүрдэг. Хэн нь илүү даварсан байна даа? Өнөөдөр энэ янзаараа цааш үргэлжилбэл Баян-Өлгий дэх казахууд хэдхэн жилийн дараа бүх нийтийн санал асуулгаар тусгаарлах хэмжээнд хүрч очихвий. Энэ тал дээр монголын төр алсыг харсан бодлогоо эхлүүлэх цаг болсон. Нэг бол казах иргэд монголын нийгмийн тогтоцыг нэг утгаар хүлээн ав. Эсвэл тэр эх орон Казахстандаа бөөнөөрөө шилжин суурьш. Энэ бол зүгээр нэг сүгсэлзэж байгаа хэрг биш шүү. Бодьтой асуудал. Хэн нь энэ газар дээр язгуур ашиг сонирхлоо хадгалах үндэслэлтэйгээ эхлээд ялгаж таниж авцгаая.
orhon [127.0.0.xxx] 2019-01-30 16:47
ta buhen kazak mongol geed baidag bolovch tov aziin nuudelchid um shuu dee yalgaag ni harahaas niitleg baidaliig ni harahgui um bid bugd tom tuuhtei tom undesten biye biyenee sain medvel iluu hundleh baih aa huleen zovshooroh ch baih

Бидэнтэй нэгдээрэй