Шууд Chart

Бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна

2019-02-03 12:00:00

Цагаан сарын баярын үеэр бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай болохыг тогтоосон аж.

Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг бөгөөд уг уусгагч хүнсэнд шингэж, элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна.

Иймд сар шинийн баяраар бууз жигнэхдээ гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна.


Бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй