Шууд Chart

Улсын аварга Ч.Санжаадамба улсын цолгүй байхдаа сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөх

2019-02-04 12:21:32

“Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг” хэмээн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат хэлсэн дээрх үг үнэний ортой.

Учир нь нийт 55 удаа зохиогдсоноос 22 тохиолдолд нь цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийнхээ улсын их баяр наадамд түрүүлсэн байдаг. Эдгээр бөхчүүд бол дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нар юм.

2010 он хүртэл цагаан сарын барилдаанд улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж улсын цолгүй бөх түрүүлсэн анхны түүхийг бичсэн. Одоо тэрбээр улсын аварга цолтой бөх гэдгийг бүгд мэднэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга Ч.Санжаадамба улсын цолгүй байхдаа сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөх   
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-08 12:22
hul bumbug bish buh shuudee bi l gehed sain sonirhdoggui baij magaljav ganbat turuulsen gej medej baina
бөх сонирхогч [127.0.0.xxx] 2019-02-05 16:54
Аймгийн арслан цолтойгоор цагаан сарын барилдаанд түрүүлсэн 2 бөх л байдаг. Эхнийх нь Санжаадамба аварга , дараагийх нь Мөнгөнбаатар харцага Ганбат арслан аймгийн арслан цолтой байхдаа үзүүрлэж байлаа, Магалжав харцага , Хангай харцага аймгийн арслан цолтой байхдаа мөн л үзүүрлэж байлаа. Улсын наадамд аймгийн арслан цолтой түрүүлсэн хоёр бөх Цоодол арслан, Бүрэнтөгс арслан
Дорж [127.0.0.xxx] 2019-02-04 19:36
Ташаа мэдээ байна. Ганбат арслан.!

Бидэнтэй нэгдээрэй