Шууд Chart

Монгол Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Х.Цогтгэрэлд өвдөг шороодлоо

2019-02-04 17:00:55

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Энэ даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын арслан Э.Оюунболд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэлд өвдөг шороодлоо.

Э.Оюунболдыг бөх сонирхогчид их шөвөгт үлдэх болов уу хэмээн таамаглаж байсан билээ.

Сонирхуулахад, Х.Цогтгэрэл нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяагийн гэр бүлийн хүн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Х.Цогтгэрэлд өвдөг шороодлоо  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй