Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов

2019-02-05 11:22:46

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ордноо ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган золгож, хөөрөг зөрүүлэв.

Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.

Төрийн золголтод оролцсон ахмадууд:

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогтоо
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид


Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй