Шууд Chart

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол албан татвар, төлбөрийг энэ сард төлнө

2019-02-08 12:13:11

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг болсон.

Тодруулбал,

  • 1 болон 6 тоогоор төгссөн бол I сард
  • 2 болон 7 тоогоор төгссөн бол II сард
  • 3 болон 8 тоогоор төгссөн бол III сард
  • 4 болон 9 тоогоор төгссөн бол IV сард
  • 5 болон0 тоогоор төгссөн бол V сард

Иймд  таны эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон 2 ба 7-гоор төгссөн бол та энэ сард багтаан Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй.


ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ

Тээврийн болон өөрөө явагч

хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд,

доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-3 000

1 800-2 700

2

З дугуйтай мотоцикл

3 000-4 500

2 800-4 200

3

Суудлын автомашин:

а/ 2001 смЗ хүртэл

б/ 2001-3001 смЗ хүртэл

в/ 3001 смЗ болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3тутамд төгрөгөөр/

16-24

18-27

22-33

 

14-21

16-24

20-30

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-52 500

28 000-42 000

5

Автобус

52 000-78 000

40 000-60 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

З/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-          оос дээш даацтай

 

25 000-37 500

35 000-52 500

45 000-67 500

55 000-82 500

80 000-120 000

90 000-135 000

100 000-150 000

140 000-210 000

180 000-270 000

220 000-330 000

280 000-420 000

320 000-480 000

360 000-540 000

400 000-600 000

440 000-660 000 480 000-720 000

 

20 000-30 000

28 000-42 000

36 000-54 000

44 000-66 000

64 000-96 000

72 000-108 000

80 000-120 000

120 000-180 000

160 000-240 000

200 000-300 000

240 000-360 000

280 000-420 000

320 000-480 000

380 000-570 000

420 000-630 000 440 000-660 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-24 000

15 000-22 500

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-21 000

11 200-16 800

9

Бага оврын трактор

7 000-10 500

5 600-8 400

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-8 250

5 500-8 250

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.

Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.


Тээврийн хэрэгслийн улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол албан татвар, төлбөрийг энэ сард төлнө  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ochirbat. Ch [127.0.0.xxx] 2019-02-08 18:14
Ezen ni gadaadad hundetgeh shaltgaanaar yvj bna. Deerh hugatsaand tatvaraa toloh bolomjgui baigaa uchir 4-r sard MGL-d ochinguutaa tatvaraa tolj bolno bizdee. Uund hariu aviya. Utas 95194879. Shwed uls. Ochirbat2002@yahoo.com

Бидэнтэй нэгдээрэй