Шууд Chart

Иран улс шинэ баллистик пуужингаа нийтэд зарлалаа

2019-02-10 09:40:07

Иран улс газар доорх пуужингийн байгууламж болон шинэ баллистик пуужингаа нийтэд зарлалаа. Ираны дээд удирдагчийн мэдэлд байдаг Ираны Хувьсгалт Гварди мянган км-ийн тусгалтай шинэ баллистик пуужингаа шалган хянаж байгаа талаар тус улсын төв телевизээр энэ талаар мэдээлсэн байна.

"Дэзфул” хэмээх энэ пуужинг “Золфагар” хэмээх 700 км-ийн тусгалтай пуужингийн загвараас сайжруулсан хувилбар болохыг албаныхан хэлж байгаа юм байна. Мөн устгах чадавхын хувьд “Золфагар” пуужингаас 2 дахин хүчтэй аж. Харин газар доорх пуужингийн байгууламжийн тухайд чухам хаана байрладаг байгууламж болохыг мэдээлээгүй байна.

Иран улс ирэх даваа гарагт Исламын хувьсгал ялсны 40 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ ойн өмнө пуужингийн шинэ загвараа нийтэд зарлаж байгааг хэвлэлүүд мэдээллээ. Мөн үүгээрээ Тегеран, дотоод болон гадаад дахь хүчнүүдэд ялангуяа Америкийн эсрэг цэргийн хүч чадавхаа харуулахыг зорьж байна хэмээн ажиглагчид хэлж байна.


Иран улс шинэ баллистик пуужингаа нийтэд зарлалаа  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй