Шууд Chart

Тереза Мэйн Брюссельд хийсэн айлчлал “Brexit”-ийг мухардлаас гаргаж чадсангүй

2019-02-10 09:48:49

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйн Брюссельд хийсэн ээлжит айлчлал Нэгдсэн вант улсыг Европын холбооноос гарах тохиролцооны эргэн тойронд бий болсон мухардлаас гаргах тал дээр ямар ч үр дүнд хүрсэнгүй. Брюссельд хатагтай Мэйтэй уулзсан Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск энэ тухай мэдэгдлээ. “Энэ асуудлаар ойрын ирээдүйд ахиц дэвшил гарах ямар ч найдлага алга,гэхдээ бид яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ” гэж тэрээр хэллээ.

Нэгдсэн вант улс европын холбооноос гарах 3 дугаар сарын 29-нийг хүртэл 49 хоног үлдэж байгаа ч талууд энэ үйл явц хэрхэн өрнөх талаар өнөөг хүртэл тохирч чадаагүй л байна. Европын холбооны талаас “Брексит”-ийн яриа хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэж байгаа Еврокомиссийн тэргүүн Жан-Клод Юнкер хатагтай Тереза Мэйтэй уулзсаныхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэн ч энэ баримт бичиг нэг л “гайхалтай, хачирхалтай” болсон гэж хэлэхэд буруудах зүйлгүй, хэлэлцсэн асуудлаар нэгдмэл байр сууриа илэрхийлэхийн оронд баримт бичиг тусдаа хоёр хэсгээс бүрдсэн баримт боллоо.

Нэг талаас “брексит”-ийн тохиролцооны агуулгыг өөрчлөх тухай хатагтай Мэйн мэдэгдэл, нөгөө талаас Европын холбоо тохиролцоог өөрчлөхгүй гэх Юнкерын мэдэгдэл. Хатагтай Мэй  “Британийн парламент тохиролцооны өнөөгийн агуулгыг дэмжихгүй байгаа тохиолдолд өөрчлөх зайлшгүй шаардлага байна” гэсэн бол ноён Юнкер хариуд нь "Ийм боломж байхгүй. Өөрчиллөө гэхэд Европын холбооны гишүүн орны парламент дахин хэлэлцэх шаардлагатай. Ингэх цаг хугацаа байхгүй” гэлээ. Ямар ч байсан хатагтай Мэй Европын холбооны удирдагчидтай яриа хэлэлцээг цааш нь үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн ч гэлээ тодорхой үр дүнд зүйл огт харагдахгүй байна.

Их Британийн ерөнхий сайд, Еврокомиссийн тэргүүн нар энэ сарын сүүлээр дахин уулзахаар тохирлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тереза Мэйн Брюссельд хийсэн айлчлал “Brexit”-ийг мухардлаас гаргаж чадсангүй  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй