Шууд Chart

АНУ Сириэс цэргээ гаргахаар зэхэж байна

2019-02-10 10:07:28

АНУ-ын зэвсэгт хүчний командлал ирэх 4 дүгээр сарын сүүл гэхэд Сириэс цэргээ гаргахаар зэхэж байна. Америкийн цэргийн командлал гол хүчээ 3 дугаар сарын дундуур гаргахаар төлөвлөж байгаа тухай Пентагоны эх сурвалж мэдээлж байна. Цэрэг гаргах үйл явц яагаад удааширч байгааг эх сурвалж тайлбарлахдаа ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Америкийн цэргийг Сириэс гаргасны дараа тус улс дахь Курдын сайн дурынхныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй байна гэлээ.

Вашингтон цэрэг гаргах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй тохиолдолд дээр дурдагдсан цэрэг гаргах хугацаа хүчин төгөлдөр байх нь. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан өнгөрсөн 9 дүгээр сарын эхээр, Сирийн Манжиб хотын талаарх Анкара болон Вашингтоны замын зураг төлөвлөгөөний хэрэгжилт зохих үр дүнд хүрэхгүй байгааг дуулгасан. Хожим тэрбээр Курдын сайн дурынхан Манжиб хотоос гарч явах ёстой гэдгийг хатуухан мэдэгдсэн.

Өнгөрсөн 11 дүгээр сарын эхээр Түрк болон Америкийн цэргийнхэн Манжиб хотод эргүүл хийж эхэлсэн, эргүүлийн маршрут Сажу гол дагуу явж байлаа. Түрк улс курдүүдийг хэт даврагчид, террористууд гэж үздэг тул сая Трамп өнгөрсөн сарын 14-нд Түрк улсад Америкийн цэргийг Сириэс гаргасны дараа Сирийн Курд үндэстнүүдэд халдан довтолбол Турк улсад үр нөлөө нь хүндхэн тусна гэдгийг сүрдүүлсэн.

Америкийн удирдагч күрдүүд Турк улсыг өдөөн хатгах ёсгүй гэдэгт бас багагүй анхаарал хандуулсан. Үүнтэй холбогдуулан Трамп Сирийн хойд хэсэгт 32 километр гүн цэрэггүй бүс байгуулах хэрэгтэйг цохон тэмдэглэсэн. Одоогийн байдлаар Арабын бүгд найрамдах Сири улсад Америкийн 2 мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд тэдгээрийг 60-100 хоногт багтаан гаргахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Сириэс цэргээ гаргахаар зэхэж байна  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй