Шууд Chart

Франц улс дайнаас хойш анх удаа Италиас элчин сайдаа татлаа

2019-02-10 13:00:00

Франц, Итали хооронд дипломат шуугиан гүнзгийрч байна. Үүнтэй холбогдуулан Парис Ромоос элчин сайдаа эгүүлэн татлаа. Францын эрх баригчдын хэлж байгаагаар, орон хооронд дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойш болж байгаагүй ийм зүйл огт болж байгаагүй юм байна. Италийн ерөнхий сайдын орлогч Луиджи ди Майо өнгөрсөн мягмар гарагт Парис орчимд “шар хантаазнуудын” төлөөлөгчидтэй уулзсан нь байдлыг улам хурцатгаж, Францын засгийн газар үүнийг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн үзжээ.

Ди Майо шар хантаазнуудын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа өөрийн Твиттер хуудсандаа: “шинэчлэлийн салхи Альпын нурууг даван салхиллаа” гээд биччихжээ. Италийн популист удирдагчид ийм мэдэгдэл хийж байгаа нь хоёр орны харилцааг хурцатгаад зогсохгүй нэг ёсондоо ирэх 5 дугаар сард болох Евро парламентын сонгуулийн сурталчилгаа хийж байна гэж Францын эрх баригчид мэдэгдлээ. Европын холбооны гишүүн орнууд европын холбооны өөр оронд суугаа элчин сайдаа татах явдал маш ховор тохиолддог зүйл, 2016 онд Грек улс хууль бус цагаачидтай холбоотой асуудлаас үүдэж Австриас, 2017 онд Унгар улс Нидерландад суугаа элчин сайдаа татаж байсан.

Ер нь сүүлийн үед цагаачлалтай холбоотой асуудал Франц, Итали хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа. Италийн засгийн газар дүрвэгчид суусан хөлөг онгоцыг хүлээн авахаас татгалзсаныг Франц улс эрс шүүмжилсэн бөгөөд хариуд нь Итали улс Францыг хоёр орны хил даван Францад очихыг эрмэлзсэн дүрвэгчдийг буцааж буй хэрэгт буруутгаж байсан. Дээрээс нь сүүлийн үед Италийн зарим нэг улс төрчид Францад өрнөсөн “шар хантаазнуудын” эсэргүүцлийг дэмжих болсон нь Франц улсын дургүйг хүргэх нь хэнд ч ойлгомжтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс дайнаас хойш анх удаа Италиас элчин сайдаа татлаа  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй