Шууд Chart

Дэлхийн гайхамшиг "Angel falls"

2019-02-10 12:29:07

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүн бүхнийг соронз мэт татдаг. Тэгвэл "Angel falls" хэмээх хүрхрээ манай гарагийн хамгийн өндөр хүрхрээ болохыг тогтоожээ. Уг хүрхрээ нь Анжел буюу сахиусан тэнгэр хэмээх нэрээрээ олонд танигдаж иржээ. Анх 1960 онд Жимми Анжел хэмээх нисгэгч уг хүрхрээ дээгүүр ниссэн анхны хүн болсон учир түүний  нэрээр  нэрлэсэн аж. Венесуэлын холбооны улсын газар нутагт буюу ширэнгэн ойн дунд байрлалтай энэхүү хүрхрээний ноён оргил нь 979 метр бөгөөд харин тасралтгүй буудаг хэсэг нь 807 метр байдаг гэнэ. 

Анх 16,17 дугаар зууны үед Испани улсын байгаль судлаач нар олж нээсэн гэх түүхтэй ч 1927 оноос эхлэн олонд танигдаж эхэлжээ. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог энэхүү үзэсгэлэнтэй газар нь Пиксар анимейшн студийн Up хэмээх хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг гайхамшигтай хүрхрээ билээ.






























Дэлхийн гайхамшиг "Angel falls"  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй